Шууд Chart

“Либертадоресийн цом" тэмцээн үргэлжилж байна

2017-09-16 10:10:00

Өмнөд Америк тивийн клубуудын хооронд зохион байгуулагддаг өөр нэгэн томоохон тэмцээн “Либертадорес”-ийн цомын АШТ-ий хасагдах шатны тоглолтууд үргэлжилж байна. 58 дахь удаагийн “Либертадорес”-ийн цом тэмцээнд Өмнөд Америк тивийн 10 орны 47 клуб оролцож, шалгарсан 32 баг 8 хэсэгт хуваагдан өрсөлдсөн. Энэ тэмцээнд түрүүлсэн баг Клубуудын ДАШТ болон Өмнөд Америк тивийн цомын аварга шалгаруулах “Копа Судамерикана” тэмцээнүүдэд өрсөлдөх эрхтэй болдог юм.

Одоогоор тэмцээний шилдэг 8 багийн хооронд, хагас шигшээд шалгарах эрхийн төлөөх тоглолтууд үргэлжилж байна. Энэ өдөр Аргентинийн алдарт “Ривер Плэйт” клуб, Боливийн “Хорхе Вильстерманн” багийн талбайд зочилсон байна. Энэ тоглолтод Боливийн шигшээ багийн хамгаалагч Эдвард Сентено, Хильберт Альварес, Кристиан Мачадо нарын гоолоор талбайн эзэн баг, Боливийн “Хорхе Вильстерманн” 3:0-ийн харьцаатай хожлыг авчээ.

Боливийн багийн хувьд 1981 оноос хойш энэ тэмцээний хагас шигшээд шалгарч чадаагүй байгаа юм. Багуудын хариу тоглолт энэ сарын 21-ний өдөр Аргентиний нийслэл Буэнос Эйрос хотноо “Ривер Плэйт” клубын талбайд болно. Энэ тоглолтоос 2 багийн аль нь хагас шигшээд өрсөлдөх вэ гэдэг нь эцэслэн шийдэгдэх болно. Энэ оны 1-р сарын 23-нд эхэлсэн “Либертадрес”-ийн цом тэмцээний хүрээнд одоогоор 146 тоглолт болж, 399 гоол ороод байна. Энэ жилийн тэмцээний аварга баг ирэх 11-р сарын 29-ний өдөр тодорно.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

“Либертадоресийн цом" тэмцээн үргэлжилж байна  
Үзсэн: 2225 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй