Шууд Chart

"Европа лиг" 2017/18 оны улирал эхэллээ

2017-09-15 16:37:06

Европын хөлбөмбөгийн холбооны "Аваргуудын лиг"-ийн тэмцээний 2017/18 оны улирал энэ 7 хоногт эхэлж, хэсгийн 1-р тойргийн тоглолтууд явагдаад байсан бол чансаагаараа энэ тэмцээний дараа орох "Европа лиг"-ийн тэмцээн урд шөнө эхэллээ. 47 дахь удаагийн Европа лигийн тэмцээнд уламжлал ёсоор 48 баг хэсгийн шатанд өрсөлдөж байгаа бөгөөд өчигдөр 12 хэсгийн хүрээнд 24 тоглолт болж, 65 гоол орлоо. Энэ тэмцээн 9 сарын турш үргэлжилж, ирэх 2018 оны 5-р сарын 16-нд цомын эзэн баг тодорно. 

Ингээд та бүхэнд тус тоглолтуудын дүн болон гоолын эздийг толилуулж байна.

“Истанбул” Турк – “Лудогорец” Болгар 0:0

“Риека” Хорват – АЕК Грек 1:2
Гоол: Элез 29 – Манталос 16, Христодулопулос 62

“Аполлон” Кипр – “Лион” Франц 1:1
Гоол: Сардинеро 90 – Депай 53-пен

“Копенгаген” Дани – “Локомотив Москва” ОХУ 0:0

“Славия” Чех – “Маккаби Тель-Авив” Израиль 1:0
Гоол: Нецид 12

“Янг Бойз” Швейцарь – “Партизан” Серб 1:1
Гоол: Фасснахт 14 – Янкович 11

“Виторио Гимараеш” Португал” – “Ред Булл Зальцбург” 1:1
Гоол: Педро Энрике 25 – Бериша 45

“Вардар” Македон – “Зенит” ОХУ 0:5
Гоол: Кокорин 6, 21, Зюба 29, Иванович 66, Ригони 89

“Зулте Варегем” Бельги – “Ницца” Франц 1:5
Гоол: Лейя-Исека 46 – Плеа 16, 2, Данте 28, Сент-Максимен 
69, Балотелли 74

“Марсель” Франц – “Коньяспор” Турк 1:0
Гоол: Рами 48

“Хапоэль Беер Шева” Израиль – “Лугано” Швейцарь 2:1
Гоол: Эйнбиндер 2, Цедек 60 – Цедек 67-автогоол

“Црвена Звезда” Серб – БАТЭ Белорусь 1:1
Гоол: Радонич 54 – Сигневич 72

“Аустриа” Австри – “Милан” Итали 1:5
Гоол: Боркович 47 – Чалханоглу 7, Андре Силва 10, 20, 56, Сусо 63

“Аталанта” Итали – “Эвертон” Англи 3:0
Гоол: Масьелло 27, Гомес 41, Кристанте 44

“Фастав Злин” Чех – “Шериф” Молдав 0:0

“Вильярреал” Испани – “Астана” Казахстан 3:1
Гоол: Сансоне 16, Бакамбу 75, Черышев 77 – Логвиненко 68

“Динамо Киев” Украин – “Скендербеу” Албан 3:1
Гоол: Сидорчук 47, Мораес 50, Мбокани 65 – Музака 39

“Хоффенхайм” Герман – “Брага” Португал 1:2
Гоол: Вагнер 24 – Жоао Карлуш 45, Диего Соуза 50

“Реал Сосьедад” Испани –“Русенборг” Норвег 4:0
Гоол: Льоренте 9, 77, Сурутуса 10, Шелвик 41

“Витесс” Голланд – “Лацио” Итали 2:3
Гоол: Матавж 33, Линссен 57 – Пароло 51, Иммобиле 67, Муржиа 75

“Херта” Герман – “Атлетик Бильбао” 0:0

“Заря” Украин – “Эстерсунд” Швед 0:2
Гоол: Годдос 50, Жеро 90

“Стяуа” Румын – “Викториа Плзень” Чех 3:0
Гоол: Будеску 21, 44, Алибек 73

“Арсенал” Англи - “Кельн” Герман 3:1
Гоол: Колашинац 49, Санчес 67, Беллерин 81 – Кордоба 9

Нийтэлсэн: О.Сонинбаяр

"Европа лиг" 2017/18 оны улирал эхэллээ  
Үзсэн: 1917 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй