Шууд Chart

“Шальке-04” 4-р байрт дэвшлээ

2017-09-18 18:54:25

Германы Гельзенкирхен хотын алдарт “Шальке-04” клуб энэ тойрогт лигийн хүтэй өрсөлдөгч “Вердер Бремен”-ий талбайд зочилж, багууд улирлын 4 дэх тоглолтоо хийлээ. Энэ тоглолтын эхний гоолыг талбайн эздээс Сенегал хамгаалагч Ламин Сане 20 дахь минутад оруулж, тооны харьцааг нээсэн. Гэсэн хэдий ч энэ гоол орсоноос хоёрхон минутын дараа “Вердер Бремен”-ий хамгаалагч Милош Велькович өөрийн хаалгандаа гоол оруулсанаар тооны харьцаа 1:1 болон тэнцжээ.

Улмаар тоглолтын 2-р үеийн төгсгөлд Итали хагас хамгаалагч Даниэль Калижуригийн дамжуулалтаар Германы шигшээ багийн 22 настай залуу тамирчин Леон Горетцка хожлыг гоолыг оруулж, багтаа бүтэн 3 оноог нь авчирсан байна. Ийнхүү “Шальке” клуб эхний 4 тоглолтынхоо 3-т нь хожиж улирлыг маш сайн эхлүүллээ. Тэд одоогоор хүснэгтийн 4-р байрт эрэмбэлэгдэж байна.

 

Нийтэлсэн: О.Сонинбаяр

“Шальке-04” 4-р байрт дэвшлээ  
Үзсэн: 1415 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй