Шууд Chart

Уэйн Рүүни жолоо барих эрхээ 2 жилээр хасууллаа

2017-09-19 17:03:15

Английн шигшээ багийн ахлагч Уэйн Рүүни согтуугаар жолоо барьж, машин барих эрхээ 2 жилээр хасуулсан байна. Тэрээр Манчестер хотын ойролцоо явж байхдаа цагдаад шалгуулахад согтууруулах ундаа хэрэглэсэн нь илэрчээ. 31 настай Англи довтлогч Рүүни улмаар Стокпортын шүүхд гэм буруугаа хүлээж, өнөөдөр түүнд 2 жилээр машин барих эрхийг нь хассан тухайгаа мэдэгдсэн байна. Английн шигшээ багийн бүх цаг үеийн мэргэн бууч Рүүний өнгөрсөн 9-р сард шигшээ багаасаа зодог тайлж буйгаа мэдэгдээд байгаа юм.

Рүүнигийн хувьд энэ улирлаас эхлэн “Эвертон” клубтэйгээ эргэн нэгдсэн. Түүний хувьд 1996 онд 11 насандаа “Эвертон”-ы хүүхдийн академид нэгдэж, 2002 оноос буюу 17 настайгаасаа “Эвертон” клубын үндсэн багт нэгдсэн. Улмаар “Эвертон”-д 3 улирлыг өнгөрүүлсэнийхээ дараа Английн алдарт “Манчестер Юнайтед” клубтэй нэгдэж, 2004 оноос өнгөрсөн 2017 оны улирал хүртэл нийт 14 улирал “Улаан Чөтгөрүүд”-ийн бүрэлдэхүүнд тоглохдоо бүх тэмцээний хүрээнд албан ёсны 559 тоглолтод оролцож, 253 гоол оруулж байсан юм. Энэ амжилт нь түүнийг “Манчестер Юнайтед”-ын бүх цаг үеийн мэргэн бууч болгосон. Түүнчлэн Английн “Премьер лиг”-т 5 удаа, Лигийн цомд 3 удаа түрүүлж, ЕХХ-ны “Аваргуудын лиг”, “Европа лиг”, ОУХБХ-ны клубуудын ДАШТ-д тус тус нэг удаа түрүүлсэн юм. Мөн тэрээр Английн шигшээ багийн төлөө 119 тоглолтод оролцож, 53 гоол оруулсан ажилтаараа шигшээ багийнхаа бүх цаг үеийн мэргэн бууч болсон билээ.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Уэйн Рүүни жолоо барих эрхээ 2 жилээр хасууллаа  
Үзсэн: 1955 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй