Шууд Chart

Тоглолтын өмнө: "Реал Мадрид"-"Боруссия Дортмунд"

2017-09-26 17:40:02

ЕХХ-ны хамгийн нэр хүнд бүхий, хамгийн өндөр шагналын сантай, энэ тивийн шилдэг багууд өрсөлддөг "Аваргуудын лиг"-ийн тэмцээний "H" хэсгийн тоглолтуудын хүрээнд өнөө шөнө "Боруссия Дортмунд" 80 мянга гаруй хөгжөөн дэмжигчийнхээ хамтаар "Сигнал Идуна Парк"-даа Испанийн аварга "Реал Мадрид"-ыг хүлээн аван тоглоно. Энэ багуудын хувьд "Аваргуудын лиг"-ийн сүүлийн 6 улиралд 5 дахь удаагаа хоорондоо учраа таарч байгаа нь энэ юм. Сүүлийн 2 улирал "Аваргуудын лиг"-ийн "Дэлдэн чихт" цомыг хүртэж, энэ тэмцээнд дарааллан түрүүлсэн анхны баг болоод байгаа Мадридчууд "Аваргуудын лиг"-ийн сүүлийн 37 тоглолтдоо дараалан гоол оруулаад байна. Мөн "Аваргуудын лиг"-ийн бүх цаг үеийн мэргэн бууч Роналду энэ өдөр Европын тэмцээний 150 дахь тоглолтдоо талбайд гарна. "Реал Мадрид"-ын хувьд "Ла лиг"-ийн 6-р тойрогт "Реал Бетис"-т 1:0-ийн харьцаатай хожигдсон. Одоогоор тэд Испанийн лигийн 5-р байрт, лигийг тэргүүлэгч "Барселона" клубээс 7 онооны дутуутай бичигдэж байна.

Тэгвэл Петер Бошийн удирдлага дор шинэ улирлыг эхлүүлсэн "Дортмундчууд" лигийн эхний 6 тоглолтдоо 19 гоол оруулж, нэг ч хожигдолгүй "Бундес лиг"-т манлайлж байна. Гэхдээ "Дортмунд" "Аваргуудын лиг"-ийн 1-р тойргийн тоглолтдоо Английн "Тоттенхэм"-д 3:1-р хожигдсон. Германы алдарт "Боруссия Дортмунд" клуб "Аваргуудын лиг"-ийн хүрээнд өөрийн талбайдаа "Реал Мадрид"-ыг өмнө нь 6 удаа хүлээн аван тоглохдоо хожигдож байсан удаагүй. Тэд 3 хожиж, 3-т нь тэнцэж байжээ. Харин "Реал Мадрид" эхний тоглолтдоо энэ хэсгийн хамгийн сул өрсөлдөгч "Апоел"-ыг 3:0-р хожоод байгаа юм.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Тоглолтын өмнө: "Реал Мадрид"-"Боруссия Дортмунд"  
Үзсэн: 1449 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй