Шууд Chart

“Шинэ мянганы яруу найраг” ном хэвлэгдэн гарлаа

2013-06-29 10:35:44

“Шинэ мянган” утга зохиолын нэгдлээс эрхлэн “Шинэ мянганы яруу найраг” түүврийг уншигчдын гар дээр тавиад байна.

Энэхүү түүвэрт 1990-ээд оны сүүл, 2000-аад оны эхэн үед утга зохиолд хөл тавьж, уран бүтээлээ туурвиж эхэлсэн 85 найрагчийн шүлэг багтжээ.

Түүврийн өмнөтгөлд “Монголын яруу найргийн нэгэн үеийнхнийг илэрхийлж чадах шүлэг, найргийн дээжис энэ номд бий. 1990-ээд оны их давалгаалсан үеийн араас гарч ирсэн үеийнхэн бид ямар ч байсан хоёр мянганыг холбож, хоёр зууныг өртөөлөн бүтээн туурвиж байгаа уран бүтээлчид. Тиймээс бид он цагийн хэлхээс, ахмад, дунд, залуу үеийнхний гагнаас эвийн цавуу байхыг хүснэ” хэмээн бичжээ.


“Шинэ мянганы яруу найраг” ном хэвлэгдэн гарлаа  
Үзсэн: 932 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй