Шууд Chart

Гадаад харилцааны яамны төлөөлөл Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймагт ажиллав

2026-04-23 12:32:14

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг тэргүүтэй тус яамны Европ, Африкийн газрын захирал Г.Баттунгалаг, Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суух элчин сайд Л.Өлзийт, Тайландын Хаант Улсад суух элчин сайд В.Оюу, Монгол Улсаас БНХАУ-ын Манжуур хотод суугаа Консул Г.Золзаяа болон яамны холбогдох газар, нэгжийн төлөөлөл оролцсон бүрэлдэхүүн 2026 оны 4 дүгээр сарын 20-22-ны өдрүүдэд Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймагт ажиллалаа.
 
Томилолтын хугацаанд Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат, Хэнтий аймгийн Засаг дарга Д.Аюурбунь, Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат нартай уулзаж, аймаг орон нутагт гадаад хамтын ажиллагааны чиглэлээр тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэхэд Гадаад харилцааны яамнаас дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах боломж, гарцын талаар нээлттэй санал солилцов.
 
Мөн энэ үеэр орон нутгийн Засаг даргын Тамгын газар, холбогдох агентлагуудын удирдлагуудад гадаад бодлогын нэгдмэл байдал, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарах асуудал, дипломат ёслолын талаар сургалт зохион байгуулж, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэв.
 
Яамны төлөөлөл орон нутагт ажиллах үеэрээ Сүхбаатар аймгийн сүүний үйлдвэр, “Цайртминерал” ХХК-ийн цайрын баяжуулах үйлдвэр, Дорнод аймаг дахь МУИС-ын Зүүн бүсийн салбар сургууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв, “Дорнод бүсийн эрчим хүчний станц-ТӨК”-ийн өргөтгөл, Хэнтий аймагт Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжсэн цэвэрлэх байгууламж, Кувейтийн сангийн санхүүжилттэй “Өндөрхаан” нисэх онгоцны буудлын үйл ажиллагаатай тус тус танилцлаа. 
 
 

Гадаад харилцааны яамны төлөөлөл Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймагт ажиллав  
Үзсэн: 111 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй