
Гэр бүл болно гэдэг нь шинээр нэгэн байгууллага байгуулах гэсэн үг юм. Хоёрхон хамтрагчтай байсан энэ байгууллагын гишүүдийн тоо ирээдүйд нэмэгдэж үүсгэн байгуулагчдын хоорондын эв нэгдэл уялдаа холбооноос шалтгаалан үйл ажиллагаа нь эрүүл байх эсэх нь шийдэгдэнэ.
Гэр бүлийн амьдралд эхнэр нөхрийн төгс харилцаа маш чухал байдаг. Эрүүл гэр бүлд эрүүл хүүхэд өсөн хүмүүждэг.
Залуу хосууд бие биеэ хүндэтгэж, хүлээн зөвшөөрч, үргэлж бие биедээ нээлттэй байх хэрэгтэй. Хосууд гэр бүл болж хоёр өөр замыг нэгтгэн нэг замыг бий болгож байгаагаа мартаж болохгүй.
Гэрлэх хүртлээ хосууд өөр өөр амьдралаар амьдарч, өөр хүсэл мөрөөдөл бодол санаатай байсан бол шинэ гэр бүл үүсгэснээр энэ бүхэн өөрчлөгдөнө гэдгийг санах хэрэгтэй.
Хамгийн чухал нь гэр бүлд гарсан асуудлыг сэтгэлийн хөдөлгөөнөөр биш ухаанаараа өөрийгөө жолоодон зөв зохицуулан сайхан харилцаатай байх хэрэгтэй юм.
Харин залуу гэр бүлүүд маань туршлага дутуугаас болж гэр бүлийн асуудлаа шийдэж чадалгүй хоорондоо зөрчилдөх нь олон байдаг.
Залуу гэр бүлийн харилцаанд тулгамдаж байгаа асуудлыг судалгаанаас тодруулбал:
- Эдийн засаг: залуу гэр бүлийн хувьд ажил эрхлэлт бага байдаг учираас ажилгүйдэл, ар гэрийн байдалаас шалтгаалаад асуудал гардаг байна. Мөн хуримтлал үүсгэх боломж бараг байдаггүй.
- Зан чанарын ялгаатай байдал- аас болсон асуудлууд бий болж байгаа бөгөөд үүнээс болоод салалт ихсэж байна. Үүнд: амиа бодсон байдал, хүчирхийлэгч зан, өөр орчинд өссөн болохоор зан чанар орчны ялгаа, төлөвшөөгүй байдал, доромжилсон үйлдэл зэрэг бүх талаараа таарамжгүй байснаас зөрчил бий болдог.
- Нийгэм соёл орчин нөхцөлийн асуудал : амьдралын талаарх үнэлэмж, гэр бүлийн үнэт зүйл, шашин философи гэх зэргийн орчин өөр байсанаас асуудлууд үүсдэг.
- Хүүхдийн асуудал : шинэ гишүүн хүлээн авах бэлтгэл, хүүхэд өсгөх, төлөвлөөгүй хүүхэдтэй болох зэрэг асуудлууд үүсч байна.
- Эрүүл мэндийн асуудал : сэтгэцийн өвчин эмгэг, архины хэтэрсэн дон, хүчирхийлэл зэргээс тухайн эсрэг хүйсний хүний биеийн болон сэтгэл санааны эрүүл мэндийн аюултай байдлаас болж асуудал үүсдэг.
- Садан төрлийн харилцаа: хадам аав, ээжтэйгээ үүсэх зөрчил, садан тарлийн хүсч буй харилцаа, эд хөрөнгийн асуудал гэх мэт гэр бүлийн доторх асуудлаас үүсдэг эхнэр, нөхөрийн хоорондын харилцааны асуудал үүдэг.
- Боловсрол: эхнэр, нөхөрийн боловсрол эзэмшсэн байдлаас хамааран асуудал үүсдэг.
- Нийгмийн халамж үйлчилгээ: залуу гэр бүлүүд нийгмийн үйлчилгээнээс тусгаарлагдмал байдаг гэж болох бөгөөд тэр болгон хамрагдаж чаддаггүй.
- Эхнэр,нөхөрийн хоёрын дотоод харилцааны асуудал: сүүлийн үед бий болж байгаа зөрчлийн шалтгаан нь нэлээд хийсвэр сэтгэцийн асуудал бөгөөд үүнд дотносолын дутагдалтай байдал, ойлголцож чадахгүй байдал, нийтлэг анхаарал тавих хандлага нь өөр байх тал, хариуцлагагүй байх, нийтэч хандлагагүй байх, хоорондоо үл тоомсорлосон байдлаар хандах, хоорондын үүрэг болон эрх мэдэл нь тэнцвэргүй байх зэргээс бэрхшээлтэй асуудал гарч байна.
- Орон байрны асуудал: залуу гэр бүлүүд өөрийн гэсэн орон гэртэй болоход бэрхшээлтэй асуудал үүсдэг.
- Бэлгийн харилцааны асуудал: бэлгийн харилцаа нь гэрлэлтийн амьдралын бүхлээр нь төлөөлөхгүй боловч чухал үндсэн элемент нь болдог. Бэлгийн харилцаа нь бие махбодын харилцаанаас гадна түүнээс түрүүнд хайр болон сэтгэлийн асуудалтай холбогдож болдог бөгөөд юунаас ч илүү итгэлцэл байх ёстой.
Дээрх асуудлуудаас үндэслэн залуу гэр бүлийн харилцаанд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх арга зам:
- Залуу гэр бүл болон залууст гэр бүлийн боловсрол олгох сургалт, лекц зохион байгуулах
- Залуу гэр бүлд эрүүл мэнд болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгох, үүгээр дамжуулаад хүн амын тоог өсгөх, эрүүл ур удмыг үлдээх.
- Залуу гэр бүлийг орон сууцжуулах урт хугацааны зээлийг бий болгох. Хүн тав тухтай аж төрсөнөөр нэг талаараа сэтгэл хангалуун байдаг.
- Мэдээллийн хэрэгсэлээр гэр бүлийн төлөвлөлтийн талаар хэлэлцүүллэг явуулж, хичээл заах.
- өрхийн төсөв хөтлөх орлого зарлагийг тооцож хуримтлал үүсгэхэд зөвлөгөө өгөх.
- Гэр бүлүүдэд зориулсан зөвлөгөө өгдөг байгууллагыг түгээмэл болгох.
- ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрт гэр бүлийн тухай хичээлийг оруулдаг болгох.
- Гэр бүлийн баярыг улс орон даяараа тэмдэглэдэг болгох.
- Ургийн бичигийг бүх гэр бүлүүд хөтөлдөг болгох.
Залуу гэр бүлд тулгамдсан асуудлыг шийдэх арга зам | ||
Үзсэн: 8593 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.