Шууд Chart

УДБЭТ-ын тайзнаа дэлхийн сонгодгууд эгшиглэнэ

2017-10-04 12:15:50

Хүн төрөлхтний сонгодог хөгжмийн урлагийн “охь дээж” болсон бүтээлүүдийг 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр УДБЭТ-ын тайзнаа эгшиглүүлэх гэж байна. Энэ удаагийн тоглолтод Иоганн Себастьян Бах, Антонио Вивальди, Фридрих Шопен, Жузеппе Верди, Дмитрий Шостакович болон бусад хөгжмийн зохиолчдын сор болсон шилдэг бүтээлүүдийг толилуулах юм.

“Сонгодог урлаг – 80 жил” тоглолтод УДБЭТ-ын гоцлол дуучин Э.Отгонбат, Б.Энхнаран, Л.Болдцэрэн нарын шинэ үеийн сонгодог дуурийн дуучид уран бүтээлээсээ өргөн барина. Мөн Морин хийлч Д.Амармэнд болон залуу найрал хөгжимчид “дөрвөн төгөлдөр хуурч”-ийн хамт уран бүтээлээсээ дээжилнэ. Б.Саруул, О.Анужин, А.Эрдэнэболд нар Л.Минкусын “Дон Кихот” балетын шилдэг тоглолтуудыг мэдрүүлэх бол “UB art” галлерейн залуус үзэсгэлэнгийнхээ дээжисээс толилуулах ажээ.


УДБЭТ-ын тайзнаа дэлхийн сонгодгууд эгшиглэнэ  
Үзсэн: 1136 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй