
Монголын Залуучуудын Холбоо 2012 оны хоёрдугаар сараас эхлэн “Спирт үү, Спорт уу” аяныг орон даяар эхлүүлж байсан билээ. Аяны хүрээнд жил бүр уламжлал болсон олон ажлыг зохион байгуулдаг. Түүний нэг болох залуучуудын байгууллагуудын дунд спортын нөхөрсөг тэмцээнийг 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгууллаа.
Тэмцээн сагсан бөмбөг, дартс, теннис гэсэн 3 төрлөөр зохион байгуулагдсан. Сагсан бөмбөгийн төрөлд нэгдүгээр байранд Улаанбаатар Төмөр замын татах хэсгийн залуус, 2 дугаар байранд МЗХ-ны дэргэдэх “Нийгмийн Хөтөч”, “Тэлмэн Түүчээ” клубийн баг, 3 дугаар байранд МЗХ-ны Гүйцэтгэх хорооны “Акок” багууд орсон. Харин дартсын эмэгтэйчүүдийн төрөлд нэгдүгээр байранд МЗХ-ны ахлах мэргэжилтэн Д.Ундармаа, 2 дугаар байранд МЗХ-ны БТГ-ын дарга Д.Цэрэндулам, 3 дугаар байранд УБ Төмөр замын татах хэсгийн Н.Бүжмаа нар шалгарсан бол эрэгтэйчүүдийн төрөлд нэгдүгээр байранд МЗХ-ны зурагчин Г.Батбямба, 2 дугаар байранд МЗХ-ны мэргэжилтэн С.Түвшин, 3 дугаар байранд н.Жамбалсүрэн нар шагналт байр эзэллээ.
Ширээний теннисний төрөлд 10 гаруй хүн өрсөлдсөн юм. Эрэгтэйчүүдийн төрөлд нэгдүгээр байранд УБ Төмөр замын татах хэсгийн н.Амарсайхан, 2 дугаар байранд УБ Төмөр замын татах хэсгийн н.Октябрь, 3 дугаар байранд МЗХ-ны маркетингийн менежер Б.Төрболд нар тэргүүлсэн.
Залуус нэг өдрийг спиртээс татгалзаж, спортоор хичээллэж хурд хүч, авхаалж самбаагаа сорьсондоо баяртай байлаа.
Залуучуудын байгууллагуудын дунд “Спирт үү, Спорт уу” нөхөрсөг тэмцээнийг зохион байгууллаа | ||
Үзсэн: 1579 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.