
Олон улсын судалгааны баг дэлхийн улс орнуудын дундаас хамгийн ихээр аялах хүсэлтэй байдаг иргэдийн талаарх судалгааг гаргасан байна. Судалгааны жагсаалтыг Хонгконгийн иргэд тэргүүлжээ.
"Мөвихааб" нэртэй тээврийн компанийн мэргэжилтнүүд хамгийн их аялагчтай орныг нэрлэсэн байна. Хонгконг улс хамгийн их аялагчтайгаараа жагсаалтын эхэнд бичигдсэн. Тус судалгаанаас авч үзэхэд, Хонгконгийн аялагчид жилд дунджаар 10-аас илүү удаа гадаад улс орон руу аялахаар тасалбар, виз захиалдаг гэсэн тоо баримт гарсан байна.
Харин нэг удаагийн аялал тутамдаа дунджаар 3 мянган америк долларыг зарцуулдаг хэмээн судалгаанд онцолсон юм. Жагсаалтын хоёрдугаарт Люксембургийн аялагчид орсон байна. Тус улсын аялагчид жилд дунджаар 2-3 удаа аялахаар явдаг гэсэн юм. Харин нэг удаагийн аялал тутамдаа ойролцоогоор 6 мянган америк долларыг зарцуулдаг гэж судалгаанд онцолсон байна.
Тэгвэл гуравдугаар байрт Унгар улсын аялагчид нэрлэгджээ. Тус улсын аялагчид жилд дунджаар 1-2 удаа аялалд гардаг буюу нэг удаагийн аяллын зардалдаа 250 америк долларыг зарцуулдаг юм байна. Үүнээс гадна дэлхийд хамгийн их аялагчтай улс орнуудын тоонд Швед, Финланд, Ирланд, Швейцарь, Дани, Албани улс болон Сингапур багтжээ.
Хонгконг аялагчдаараа тэргүүлжээ | ||
Үзсэн: 1009 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.