Шууд Chart

Г.Тэнгисийн ресторан хоёр нас хүрлээ

2013-11-27 15:47:28

Нүүдэлчин соёл иргэншилтэй монголчуудын хувьд хоол хийх урлагт нэг их ач холбогдол өгдөггүй байсан нь саяхан.  Нэгэн үес “Гүн Шим” сургалтын төвийн захирал Ш.Эрдэнэхүү “Cook time” нэртэй албархуу маягийн хоолны нэвтрүүлэг хийсэн нь тухайн үедээ шинэлэг үзэгдэл болж байсан. 

Тэгвэл цагийн аясаар иймэрхүү  хэв маягийг өөрчилсөн хэд хэдэн хоолны нэвтрүүлгүүд гарах болсны нэг нь тогооч Г.Тэнгисийнх.   Энгийн задгай яриа, үйлдлээрээ хоолонд дурлагсдыг төдийгүй телевиз үзэгчдийг нэвтрүүлгийнхээ өмнө уяж чадсан тэрбээр багаасаа л хоол хийх сонирхолтой хүүхэд байсан гэнэ.
 
Залуу тогоочийн найзуудтайгаа нийлж байгуулсан ресторан нь  хоёр жилийнхээ ойтой золголоо.  
Сонирхуулахад, тогооч Г.Тэнгис Мон­гол Улсын төрийн дуул­лыг зохиосон  хөгжмийн зохиолч Л.Мөр­дорж агсны ач хүү бөгөөд жаахан хүүхэд байсан болохоор өвөөгийнхөө тухай бага сага зүйлийг л санадаг гэнэ.

О.Энхмаа


Г.Тэнгисийн ресторан хоёр нас хүрлээ   
Үзсэн: 3733 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [66.181.189.xxx] 2017-11-07 14:08
Рестораны холбоо барих утасны дугаар байна уу, 77005868 тийм дугаар байхгүу гээд байхийн
182.160.7.xxx [182.160.7.xxx] 2013-12-23 16:23
Сайн тогооч шүү. Би нэвтрүүлгүүдийг нь үзэж дагаад хийж үздэг. Энгийн ойлгомжтой сайн заадаг

Бидэнтэй нэгдээрэй