Шууд Chart

Цайны газар гар утсаа хадгалуулвал 50 хувийн хөнгөлөлт эдэлнэ

2013-11-27 17:16:14

Ухаалаг гар утас, компьютер хүний амьдралд орж ирснээр хүмүүсийн хоорондох амьд харилцаа өдрөөс өдөрт алдагдах болсныг Израйлийн нэгэн хоолны газар маш овжин ашиглаж, бизнесийн ашиг орлогоо ч нэмэгдүүлж чаджээ. Тэд үйлчлүүлэгчиддээ хоол идэхээсээ өмнө гар утсаа хураалган түр хадгалуулж, үүнийхээ төлөө 50 хувийн үнийн хөнгөлөлт эдлэхийг санал болгодог аж. Энэ сонирхолтой үйлчилгээнийхээ талаар хоолны газрын эзэн тайлбарлахдаа "Найз нөхөд, гэр бүлээрээ хоол идэхээр ирсэн хүмүүс дунд гар утсаараа ярих, мессеж бичих, интернет орох зуршилтай хүмүүс олон байдаг. Энд тэндгүй гар утасны хонх, дуу чимээ дуугарах нь үйлчлүүлэгчдийн хувьд хоолны дуршил буурах, анхаарал төвлөрөхгүй байх зэрэг түвэг учруулдаг бол хоолноос өмнө гар утсаа хадгалуулах үйлчилгээ нэвтрүүлж эхэлснээр энэ байдал бүрэн өөрчлөгдсөн " гэлээ.

  "Хоолны газар бол үйлчилгээний газар. Үйлчлүүлэгч гар утсаараа тоглоно уу, ярина уу, мессэж бичнэ үү хамаагүй, дууг нь хаах эсвэл гар утсаа түр салгахад л болно шүү дээ. Хоолны газар гар утас хэрэглэхийг хязгаарлана гэдэг нь хүний хувийн эрх чөлөөнд халдсан бүдүүлэг үйлдэл" гэж зарим хоолны газрын эзэд дургүйцлээ илэрхийлж байна. Гэвч бодит ашиг орлогоо дээрх маягаар нэмэгдүүлэхийг хүссэн хоолны газрууд ч улам олширч байна.
 
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Цайны газар гар утсаа хадгалуулвал 50 хувийн хөнгөлөлт эдэлнэ  
Үзсэн: 1146 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй