Шууд Chart

“Бид мартахгүй” цэнгүүн болно

2013-11-28 11:05:17

         
УДЭТ  “Бид мартахгүй” хүндэтгэлийн цэнгүүнийн  энэ сарын 30-ны Бямба гарагт зохион байгуулна.  Ахмад уран бүтээлчдийн алдрыг тэмдэглэх, бүтээн туурвих аргазүй, ур ухааныг хойч үедээ сурталчлан таниулах зорилготой тус уулзалтад театрын хамт олноос гадна  СУИС-ийн эрдэмтэн судлаачид, оюутнууд  оролцох юм. Энэ үеэр мөн "Ахмад үеийнхний арга туршлага” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болно. Хурлаар  Урлаг судлалын ухааны доктор, профессор УГЗ С.Сугарын "Улсын алдар гавъяат уран зохиолч С.Буяннэмэхийн жүжгүүд”, СУИС-ийн тэнхмийн эрхлэгч, урлаг судлалын ухааны доктор, профессор УГЗ Н.Ганхуягийн "МУАЖ Д.Чимэд-Осорын цоморлиг”, Урлаг судлаач Д.Мягмарсүрэнгийн "МУГЖ А.Цэрэндэндэвийн жүжиглэх ур чадварын онцлог”, СУИС-ийн багш, докторант Л.Дэмидбаатарын "МУГЖ Лха.Долгорын жүжиглэх ур чадварын онцлог, СУИС-ийн багш, Ардын жүжигчин Ж.Лхамхүүгийн "МУГЖ З.Жарантавын жүжиглэх ур чадварын онцлог” сэдэвт судалгааны ажлуудыг хэлэлцэнэ.

 

Нийтэлсэн: Н.Байгаль

“Бид мартахгүй” цэнгүүн болно  
Үзсэн: 1433 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй