Шууд Chart

Иргэд эрүүл мэндийн даатгалын санг захиран зарцуулна

2013-11-28 12:32:30

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ болон УИХ-ын гишүүн С.Ганбаатар нарын хамтран санаачилсан Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл хэлэлцүүлгийн шатандаа явагдаж байна.  

 Уг шинэчилсэн хууль нь ерөнхийдөө даатгуулагч иргэдийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьж хамгаалах, эрүүл мэндийн даатгалын санг бие даасан байдалтай болгоход чиглэгдсэн аж. Тодруулбал, шинэчлэгдсэн хууль батлагдвал иргэд эмнэлгийн эмчилгээ үйлчилгээг өөрсдөө сонгож хэрэглэх боломжтой болох юм. Ингэснээр эрүүл мэндийн даатгалын сангаас тухайн эмнэлгийн санд төлбөр нь  ордог системд шилжинэ.
                                                                                                                                                                                  О.Энхмаа

Иргэд эрүүл мэндийн даатгалын санг захиран зарцуулна  
Үзсэн: 1135 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй