2017 оны хамгийн сайхан бүсгүй, холливүүдийн шилдэг эмэгтэй жүжигчдийн нэг Жулия Робертс Америкийн алдартай телевизийн нэвтрүүлэгт оролцсон байна. Тэрээр өөрийн дүр бүтээсэн бүх киноныхоо дүрийг 9-хөн минутад тоглож олон нийтэд сонирхуулжээ.
Оскарын шилдэг жүжигчин Жулия Робертс анх 1987 оноос эхэлж кино урлагт орж, урлагийн карьераа эхлүүлсэн юм. Тэрээр нийтдээ 60 гаруй бүрэн хэмжээний уран сайхны кинонд тоглосон байдаг. Харин эдгээр киноныхоо бүх дүрийг хэдхэн хормын дотор товчлон тоглохыг үзүүлсэн түүний нэвтрүүлэг олон сая үзэгчдийн анхаарлыг ихээр татсан юм.
Тэрээр Америкийн инээдмийн төрлийн жүжигчин, телевизийн нэвтрүүлгийн алдартай хөтлөгч Жемис Гордоны хамтаар киноныхоо дүрүүдэд тоглосон байна. Түүний тоглосон шилдэг киноны нэрсийг дурдвал, "Ноттинг Хилл", "Мона Лизагийн инээмсэглэл", "Сүйт бүсгүйн орголт", "Үзэсгэлэн", "Цасангуа", "Ахмад Крюк", "Оушений 11 найз" зэргийг тогложээ.
Жулия Робертс өөрийн бүх киноныхоо дүрийг 9 минутад багтааж үзүүлжээ | ||
Үзсэн: 1806 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.