Шууд Chart

Үйлдвэрийн үнээр худалдана

2013-11-28 16:23:21

“Улаанбаатарт үйлдвэрлэв 2013”  үзэсгэлэн худалдаа 11 сарын 29-нөөс 12 сарын 01-ний өдрүүдэд "Мишээл Экспо" төвийн үзэсгэлэнгийн танхимд болно. Үзэсгэлэн худалдаанд нийслэл хотод жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж буй  130 гаруй  иргэд, аж ахуй нэгж оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ. Үзэсгэлэнд тавигдах арьс шир, ноос ноолуур болон хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр худалдан авах боломжтой аж.  Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих, бараа бүтээгдэхүүнийг зах зээлд таниулан сурталчлах, хэрэглэгч захиалагчтай холбох  төрийн үйлчилгээг иргэд, ААН-д ойртуулах зорилгоор тус үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байгаа гэдгээ нийслэлийн ЖДҮГ-аас мэдэгдлээ. Үзэсгэлэнгээс нд, шилдэг дэвшилтэт технологи нэвтрүүлсэн,  эко, шилдэг сав баглаа боодолтой, хүнсний болон хөнгөн үйлдвэрийн шилдэг бүтээгдэхүүн шалгаруулахаас гадна жижиг дунд үйлдвэрийг дэмжигч олон нийтийн мэдээллийн хэрэгслийг тодруулах юм байна.

Нийтэлсэн: Н.Байгаль

Үйлдвэрийн үнээр худалдана   
Үзсэн: 1449 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй