Шууд Chart

“Баргажин-IV” олон улсын наадам Дорнод аймагт болно

2017-11-01 11:32:40

Барга угсаатны урлаг, соёлын “Баргажин-IV” олон улсын наадам 2018 онд Дорнод аймагт болно. Бэлтгэл ажлыг хангах хүрээнд наадам зохион байгуулах ажлын хэсгийг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулжээ.

Наадмыг ирэх оны долоодугаар сарын сүүлчээр Хэрлэн суманд зохион байгуулах бөгөөд наадмын хүрээнд “Олон улсын барга судлалын эрдэм шинжилгээний IV бага хурал”, “Баргажин наадам -2007, 2011, 2015” сэдэвт ном, сэтгүүл, барга угсаатны эд зүйлийн үзэсгэлэн, хувцас загварын уралдаан, барга ардын дуу хөгжмийн улсын уралдаан, бөхийн барилдаан, сурын “Түнх” харваа зэрэг арга хэмжээг төлөвлөжээ.

Баргажин наадмыг анх 2007 онд Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд зохион байгуулсан бөгөөд удаах наадмыг 2011 онд Гурванзагал суманд, гутгаар наадмыг 2015 онд ОХУ-ын Буриад улсын Улаан-Үдэ хот болон Баргажин, Курумкан аймгуудад зохион байгуулсан юм. Энэ үеэр уг наадмыг 3 жилд нэг удаа зохион байгуулахаар тогтжээ.

Ирэх онд болох “Баргажин-IV” олон улсын наадамдаа эх орны өнцөг булан бүрт байгаа барга үндэстнүүдийг оролцохыг зохион байгуулах комиссоос уриаллаа.


“Баргажин-IV” олон улсын наадам Дорнод аймагт болно   
Үзсэн: 1987 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй