
Дорнод аймгийн "Алтангадас" одонт Хөгжимт драмын театр Монголын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний нэрт зүтгэлтэн Манлай баатар хэмээх Дамдинсүрэнгийн амьдрал, тэмцлийг өгүүлсэн “Манлай баатар” дуулалт жүжгийг бүтээж байна.
Б.Цэрэннадмидын зохиол энэхүү жүжгийн найруулагчаар УГЗ, нэрт найруулагч Ч.Найдандорж уригдан ажиллаж байгаа бол гол дүрд Монгол Улсын Төрийн шагналт жүжигчин Цэгмидийн Төмөрбаатар тоглож буй юм байна.
Хөгжимт драмын театрын хамт олон Улс тунхагласны өдөр буюу 11 дүгээр сарын 26-нд жүжгийн нээлтээ хийхээр ажиллаж байна.
Төрийн шагналт Ц.Төмөрбаатар Манлай баатрын дүрийг бүтээж байна | ||
Үзсэн: 1513 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.