Шууд Chart

Өмнөд туйлын дээгүүрх озоны давхаргын цоорхойн хэмжээ багасжээ

2017-11-05 10:58:08

Өмнөд туйл дээгүүрх озоны давхаргын цоорхойн хэмжээ 1988 оноос хойш хамгийн бага төвшинд хүрч багассан байна. Энэ тухай Америкийн сансрын уудмыг шинжлэн  судлах үндэсний агентлаг буюу НАСА-гийнхан мэдээлж байна.

Тус агентлагийн мэргэжилтнүүдийн мэдээлснээр  өмнөд туйл дээрх озоны давхаргын цоорхой өнгөрсөн 9 дүгээр сард хамгийн их байсан. Тодруулбал, 19.7 сая орчим сая кв км-т хүрчээ. Гэхдээ түүнээс хойш байнга багассаар хамгийн сүүлийн тодруулснаар 1988 оноос хойших хамгийн бага хэмжээнд  хүрч  чадсан  байна.  Озоны давхаргын цоорхойн хэмжээ хамгийн эхдээ 29,86 сая  кв км хүрч байсан аж.

Озоны давхарга гэдэг нь дэлхийн агаар мандал дахь озоны өндөр агууламж бүхий хэсэг юм. Тус давхарга нь дэлхий дээрх амьд биетүүдэд хор хохирол учруулах чадвар бүхий, нарны хэт ягаан туяаны 93-99 хувийг шингээж, дэлхий уруу нэвтрүүлдэггүй. Озоны давхарга 1980-аад оноос эрчимтэй цоорсон бол 2000-аад оны эхээр цооролт эрчимтэй томорч дэлхий нийтэд түгшүүрийн харанга дэлдсэн билээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Өмнөд туйлын дээгүүрх озоны давхаргын цоорхойн хэмжээ багасжээ  
Үзсэн: 2332 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [103.212.117.xxx] 2017-11-08 23:16
IRGENII TSAHIM UNEMLEHEND HUV HUNII MEDEELEL ORUULAHDAA ALBAN ESNII MEDEELEL ORUULAHGUI DAM MEDEELEL ORUULAHLAAR GUTGESEN BOLCHIHOOD ZORCHILIIN HUUL ZORCHOOD
Зочин [202.179.25.xxx] 2017-11-06 09:16
яаж орчуулаад байгаа юм бэ

Бидэнтэй нэгдээрэй