АНУ-ын Уолт Дисней кино компани 23 жилийн өмнө буюу 1994 онд, анх Араатны хаан арслан хүүхэлдэйн киног гаргаж, дэлхий нийтийг байлдан дагуулж байсан. 2016 онд тус кино компани уг хүүхэлдэйн киноны шинэ ангийг бүтээх гэж байгаа тухайгаа зарлаж байсан бол, хэдхэн хоногийн өмнө тус хүүхэлдэйн кинонд дуу оруулах жүжигчдийн нэрсийг албан ёсоор зарласан юм.
Ирэх 2019 оны долоодугаар сарын 19-нд нээлтээ хийх гэж байгаа Араатны хаан арслан киноны гол дүр болох Симбагийн дүрд жүжигчин, найруулагч дуучин Дональд Гловер дуу оруулахаар болсон байна. Харин Симбагийн хос Налагийн дүрийг алдарт дуучин Бейонсе бүтээхээр болжээ.
Тэрээр энэ тухайгаа өөрийн фэйсбүүк хуудаснаа хүүхэд насных нь мөрөөдөл биелэх болсонд баяртай байна хэмээн илэрхийлжээ. Киноны найруулагчаар "Ширэнгийн ойн түүх буюу Маугли" хүүхэлдэйн киног найруулсан, Америкийн жүжигчин, кино найруулагч, продюсер Жон Фавреа ажиллаж байна. Шинэ ангийн дүрүүдэд бусад олны танил алдартнууд дуу оруулж байна. Оскарын шагналыг хоёр ч удаа хүртсэн энэхүү хүүхэлдэйн кино 45 сая долларын зардлаар бүтжээ.
1994 он буюу нээлтээ хийсэн жилдээ дэлхий даяар 789 сая.ам долларын ашиг олсноор тухайн жилийнхээ хамгийн их орлоготой киногоор шалгарсан бөгөөд 1994 онд мюзикал хэлбэрээр олонд хүрсэн нь мөн амжилттай болжээ. Тухайн мюзиклийн тасалбараас зургаан тэрбум долларын ашиг олсон нь Бродвей театрын түүхэнд гарч байгаагүй дээд амжилт байсан гэдэг.
Дуучин Бейонсе “Араатны хаан арслан” хүүхэлдэйн кинонд дуу оруулна | ||
Үзсэн: 1389 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.