Шууд Chart

Өнөөдөр Олон улсын ХДХВ/ДОХ-ын эсрэг өдөр

2013-12-01 12:33:53

Өнөөдөр Олон улсын ХДХВ/ДОХ-ын эсрэг өдөр. Манай улсын хувьд энэ өдрийг жил болгон тэмдэглэж, энэ төрлийн өвчин туссан иргэддээ сэтгэл санааны тусламж үзүүлдэг. Монгол Улсад ХДХВ-ийн анхны тохиолдол 1992 онд оношлогдож одоогийн байдлаар ХДХВ, ДОХ-ын нийт 1149 тохиолдол албан ёсоор бүртгэгдсэн. ХДХВ, ДОХ-ын улмаас 19 хүн нас барсан байна.

Хүний дархлал хомдолын вирус (ХДХВ) нь Дархлалын олдмол хомсдол ДОХ өвчнийг үүсгэдэг. ХДХВ нь нийгэмд аюултай, үр дагавар нь их, халдварлах замууд нь олон байдаг бөгөөд өвчний эсрэг тэмцэх бие махбодийн хамгаалах тогтолцоог гэмтээдэг.

ХДХВ гэдэг нь Хүний Дархлал Хомсдолын Вирус, ДОХ гэдэг нь Дархлалын Олдмол Хомсдол гэсэн шинжлэх ухааний нэр томьёоны товчлол юм.

Дархлал хомсдох гэдэг нь хүний бие махбодь халдварт өвчний эсрэг тэмцэх чадваргүй болохыг хэлдэг. Хам шинж гэдэг нь аливаа нэг өвчний үед халуурах, хоолонд дургүй болох зэрэг олон янзын байдлаар хавсарч илрэхийг хэлнэ. Эдгээр үгийг нийтэд нь хамтатган тайлбарлавал ХДХВ-ийн халдвар авсан хүмүүст ДОХ-ийн шинж тэмдэг илэрч, бие махбодь нь халдвартай тэмцэх чадваргүй болно гэсэн үг юм.

ХДХВ нь хүний биеийн шингэн болох цус, үрийн шингэн, үтрээний ялгадас болон хөхний сүүнд агуулагдана. Иймд ХДХВ-ийн халдвартай хүний дээрх шингэнүүд өөр хүний биед орсноор халдварлана. ХДХВ нь агаарт удаан хугацаагаар амьд байж чаддаггүй.

Халдварлах замууд

  •     Халдвартай хүнтэй бэлгэвчгүйгээр бэлгийн хавьталд орох
  •     Цусанд ХДХВ байгаа эсэхийг илрүүлэх шинжилгээ хийлгүйгээр халдвартай цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлэх
  •     Бохир зүү, тариур, багажаар арьсыг хатгаж цоолох, ямар нэгэн мэс ажилбар хийх
  •     ДОХ-ийн халдвартай эхээс урагт, жирэмсэн болон, төрөх үед, төрсний дараа үед хөхний сүүгээр тус тус халдварлана.


ХДХВ хүний биеийн гадна удаан амьдарч чаддаггүй учраас ДОХ-той хүнтэй амьдрах, хамтдаа хооллох, аяга таваг хоолны хэрэгсэлээ хамтдаа хэрэглэх, биед нь хүрэх, тэврэх тэр ч байтугай хамтдаа унтах зэрэг нь ямар ч аюулгүй. Хамгаалалтгүй бэлгийн хавьтлийн үед биеийн шингэнээ солилцох, шүдний сойз, сахлын хутга зэрэг арьс салст гэмтээдэг багаж хэрэгслийг хамтран хэрэглэх зэрэг нь аюултай юм.

Шинж тэмдэг

Дох нь хүний дархлалын тогтолцоог гэмтээж өвчлүүлдэг нэг өвчний дараалсан үе шат юм. Тухайн хүний биеийн эсэргүүцлээс хамаарч дархлалын тогтолцоог гэмтээх хүртэл тодорхой хугацаа шаардагддаг бөгөөд дунджаар 6 сараас 10 жил үргэлжилдэг. Энэ хугацаанд эрүүл мэт харагдаж, өөрийгөө халдвар авсныг мэдэхгүй байснаар халдвар тараах аюултай байдаг. Энэ үед вирус зөвхөн дархлалын тогтолцоонд чухал үүрэгтэй Т4 эсийг гэмтээдэг. ДОХ өвчний үед ямар ч шалтгаангүйгээр дараах шинж тэмдгүүд ихэнхдээ илэрдэг.
 

  •     Биеийн жин буурах
  •     Байнга ядрах
  •     Шөнө хөлрөх
  •     Хүзүү, суга, цавины булчирхай томрох
  •     Амьсгаадах, хуурай ханиах


Дархлалын систем сулрах тусам тухайн хүн жингээ алдаж, ядрамтгай болж, янз бүрийн арьсны өвчин, элдэв яр шарх, мөөгөнцөр болон шингэн алдах зэргээр аливаа халдварт өртөмтгий болдог. Улмаар уушигний үрэвсэл, хомхой, сүрьеэ, хорт хавдар зэрэг илүү ноцтой хүнд өвчнүүдэд өртөнө. Нэгэнт ДОХ өвчний энэ шатанд хүрсэн нөхцөлд хүндэвтэр халдварын улмаас ихэвчлэн 1-2 жилийн дотор нас бардаг.

Халдварыг илрүүлэх

ХДХВ-ийн халдварыг цусны шинжилгээгээр илрүүлдэг. Хүний цусанд эсрэг бие 4-8 долоо хоногийн дараа ихэвчлэн илэрдэг ч зургаан сар хүртэл хугацаанд ч илрэхгүй байж болдог. Халдвар авснаас цусанд эсрэг бие илрэх хүртэлх хугацааг “ Цонх үе ” гэнэ.

Эмчилгээ

Энэхүү вирус нэгэнт биед нэвтрэн орсон нөхцөлд түүнийг устгах төгс эмчилгээ, үр дүнтэй урьдчилан сэргийлэх тарилга хараахан нээгдээгүй боловч энэ өвнөөс сэргийлэх аргуудыг бүрэн тогтоосон юм. Харин вирусын үржлийг зогсоох эмчилгээ эсвэл хавсарсан эмийн эмчилгээ хийгддэг. Эдгээр нь ХДХВ-ын халдвар ДОХ болох хугацааг уртасгана гэсэн үг юм.

Халдвараас хэрхэн сэргийлэх вэ ?
 

  •     Та бэлгийн харьцаанд орохдоо бэлгэвч хэрэглэснээр энэхүү өвнөөс сэргийлж болно.
  •     Аман сех хийх үед бэлгэвч хэрэглэх.
  •     Секс тоглоом дамжуулан хэрэглэхгүй байх. Энэ тохиолдолд тоглоомыг угааж хэрэглэх эсвэл бэлгэвчээр бүрхэж хэрэглэх.
  •     Судсаар хар тамхи хэрэглэгчид зүү, шприц дамжуулан хэрэглэхгүй байх

Бэлгэвчгүйгээр тохиолдлын бэлгийн хавьталд орж БЗХӨ тусаад, түүнээ хаана хандаж яаж үзүүлэх талаар сайн мэдэхгүй хүмүүс манай сайтад их ханддаг. Тиймээс бид Халдварт өвчин судлалын үндэсний төв буюу манайхны ярьж сурсанчлан Халдвартын эмнэлгийн Бэлгийн замын Тандалт судалгааны амбулатори буюу “Улаантууз” эмнэлгийн үзүүлдэг үйлчилгээ, үзүүлэхдээ бүрдүүлэх бичиг баримт зэргийн талаар танилцуулж байна.
Найдвартай утас:  11-450867 /Зөвөлгөө авах/

 
Сайн дураараа БЗДХ, ХДХВ/ДОХ-ын үзлэг шинжилгээнд хамрагдаж буй үйлчлүүлэгчдэд үзлэг, шинжилгээг үнэ төлбөргүй хийнэ.


 Амбулаторын ажиллах цагийн хуваарь
 
Үзлэг шинжилгээ өрөө №1, №3     Зөвлөгөө өгөх өрөө №1, №3
Шинжилгээ өгсөн өдөр, цаг    Шинжилгээний хариу авах өдөр, цаг
Даваа    9.00 – 11.00    Лхагва    13.00-16.30
Мягмар    9.00 – 11.00    Пүрэв    13.00-16.30
Лхагва    9.00 – 11.00    Баасан    13.00-16.30
Пүрэв    9.00 – 11.00    Даваа    13.00-16.30
Баасан    9.00 – 11.00    Даваа    14.00-16.30
Бямба,Ням    амарна
 
Анхаарах нь: Шинжилгээ авах явцын дунд 15 минут өрөөний ариутгал хийнэ
Даваа-Баасан: 11.00-12.30 – Дотоод ажилтай
Даваа-Баасан: 12.30-13.00 – Цайны цаг
 
 Бүрдүүлэх бичиг баримт

I. Шинжилгээ өгөхдөө:
1. Цахим карт
2. Иргэний үнэмлэх,эсвэл эрүүл мэндийн даатгалын дэвтэр
 
Шинжилгээний хариу авахдаа:
1. Өөрийн биеэр ирэх
2. Хариу авах ёстой өдөр ирээгүй тохиолдолд  13.00-15.00 цагийн хооронд  хариуг олгоно.
3.Шижилгээний хариу тухайн сар дотроо авах
4.Өөрийн биеэр ирж авах боломжгүй тохиолдолд өөрийн иргэний үнэмлэхийг хариу авах хүнд өгч явуулах
 
Энд мөн  Эрүүл мэндийн дүгнэлт /ЭМД/ гаргуулах (гадаад оронд ажиллах, суралцах, виз сунгуулах, ажилд орох, гэр бүл болох, мэс засал хийлгэх гэх мэт) гарадаг.
 
Амбулаторийн тусламж үйлчилгээг доорхи үзлэг, шинжилгээний  кабинетуудаар үзүүлж байна. Үүнд:
o   Эрэгтэй үзлэгийн кабинет №1
o   Урьдчилан сэргийлэх үзлэгийн кабинет /ЭМД гаргах/  №2
o   Эмэгтэй үзлэгийн кабинет №3
o   Сайн дурын зөвлөгөө шинжилгээний кабинет №5
o   Цахилгаан эмчилгээний кабинет №11
o   Тарианы өрөө №15
Шинжилгээний өрөө№16
Жич:
Зарим хүн эмчийг үзлэг хийлгүйгээр хальт харангуутаа шууд онош тавиад эм бичээд өгчихдөг, түүнийг нь уугаад эрүүл болдог мэтээр бодоод байдаг. Энэ бол том төөрөгдөл. Эмч заавал лабораторын шинжилгээ хийлгэж, үзлэг хийж байж дараа нь онош тавиад, түүнээсээ үүдээд эмчилгээ заадаг. Эмчийн заасан эмчилгээг ягштал дагах ёстой бөгөөд эдгэрсэн гэж эмч үзвэл ахиад лабораторын шинжилгээ хийж магадладаг ёстой. Ингэлгүйгээр шинж тэмдэг арилсан төдийхнийг эдгэрсэн гэж өөрөө оношлоод эмчилгээгээ хаях зэргээр өвчнөө улам архагшуулж, даамжруулах нь цөөнгүй.  Иймд заавал эргэх холбоотой байх ёстой. Гэтэл зарим нь Халдвартын эмнэлэг орчмоор олон үзэгдмээргүй байна, ичээд байна, онигоонд орвол яана, хүн харчихвал яанаа гэх мэтийн утгагүй шалтаг заагаад өвчиндөө идэгдээд, өөрийгөө болон өрөөлийг хорлоод яваад байдаг. Таагүй өвчин авах эрсдэлтэй шүү гэж энд тэндээс анхааруулсаар атал хамгаалтгүй, бэлгэвчгүй хавьталд орох нөхцөлд байдалд байхдаа хүн харчихвал яанаа, онигоод орвол яанаа гэж ичээгүй, зовоогүй байж наалдчихсан таагүй зүйлээсээ салахдаа ичих нь тэнэг хэрэг.
 
Ичсээр байгаад өвчинд идэгдээд үхэж байснаас шулуунаар эмчлүүлээд эрүүл саруул амьд явсан нь хамаагүй дээр гэвэл үгүйсгэх хүн гарахгүй л байх.
 
Найдвартай утас:  11-450867 /Зөвөлгөө авах/
 
Сайн дураараа БЗДХ, ХДХВ/ДОХ-ын үзлэг шинжилгээнд хамрагдаж буй үйлчлүүлэгчдэд үзлэг, шинжилгээг үнэ төлбөргүй хийнэ.
 
Эх сурвалж: Халдварт өвчин судлалын үндэсний төв
 
Халдварт өвчин судлалын үндэсний төв
Дарга: Д.Нямхүү
Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга: Ц.Оюунчимэг
Поликлиникийн эрхлэгч: Б.Цацралт –Од
Хаяг: Баянзүрх дүүрэг 4-р хороо Нам-Ян-Жүгийн гудамж
Үйлчилгээний нэр төрөл: Хурц хадлварт өвчнөөр өвчлөгсдөд үзүүлэх Хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ,Амбулториор үзүүлэх тусламж үйлчилгээ
 Санал гомдол хүлээн авах хүн:
 Нэр:М.Оюунгэрэл
 Утас: 99094047
 И-Мэйл: = oyungerel@nccd.gov.mn
  Лавлах утас: 455388
 Захиалгат үйлчилгээ –326504
 Лавлагаа болон захиалгат үйлчилгээ- 453971, 450867
 Хүлээн авахын утас: 70150513, 100
 


Өнөөдөр Олон улсын ХДХВ/ДОХ-ын эсрэг өдөр  
Үзсэн: 3564 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй