Шууд Chart

Дэвид Моейс "Уэст хэм"-ийг удирдана

2017-11-07 16:51:47

Англи улсын нийслэл хотын "Уэст хэм" клубын удирдлагууд багийнхаа дасгалжуулагч Славен Биличийг халсанаар багийг одоо хэн удирдах вэ гэдэг нь сонирхол татаж байна. Албан ёсны эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Шотланд мэргэжилтэн Дэвид Моейс Лондонд хүрэлцэн ирж "Алхнууд"-ыг удирдахаар болжээ. Лондон хотын "Уэст хэм" клуб түүнтэй эхний ээлжинд 6 сарын гэрээ байгуулахаар төлөвлөөд байгаа юм байна.

54 настай Шотланд дасгалжуулагч Дэвид Моейсын хувьд хөлбөмбөг сонирхогчдын эчнээ танил, Английн "Премьер лиг"-ийн туршлагатай дасгалжуулагчдын нэг. Тэрээр өмнө нь Английн "Эвертон", "Манчестер Юнайтед", "Сандерлэнд", Испанийн "Реал Сосьедад" багуудыг улирдаж байсан туршлагатай. Хамгийн сүүлд "Сандерлэнд" клубыг удирдаж байгаад өнгөрсөн 5-р сард ажлаасаа чөлөөлөгдөөд байсан юм. Тэрээр "Уэст хэм"-ийн хамтаар эхний тоглолтоо дэлхийн аваргын эрхийн төлөө өрсөлдөж байгаа шигшээ багуудын цугларалтын дараа энэ сарын 19-ний өдөр "Уотфорд"-ын эсрэг хийх бол үүнээсээ 5 хоногийн дараа "Лестер Сити"-тэй дараагийн тоглолтоо хийнэ. "Уэст хэм"-ийн удирдлагууд түүнийг ойрын хугацаанд албан ёсоор олон нийтэд танилцуулах юм байна.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Дэвид Моейс "Уэст хэм"-ийг удирдана  
Үзсэн: 1743 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй