Шууд Chart

Хамгийн сүүлийн үеийн археологийн олдворын үзэсгэлэн гаргана

2017-11-09 15:05:16

Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгээс жил бүр “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулж, Монголын түүхийн шинжлэх ухааны суурь судалгааны ажил, үр дүнг олон нийтэд хүргэж, сурталчлан таниулдаг уламжлалтай.

Энэ жилийн хувьд тус өдөрлөгийг маргааш буюу 11 дүгээр сарын 10-ны өдрийн баасан гарагийн 10.00 цагт ШУА-ийн Хүрээлэнгүүдийн нэгдсэн I байр /Офицеруудын ордны урд байрлах Түүх, археологийн хүрээлэн/-д зохион байгуулах гэж байна.

Өдөрлөгийн хүрээнд хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнуудын өдөр тутмын судалгаа шинжилгээний үйл ажиллагаатай танилцах боломжтой бөгөөд эрдэмтэн судлаачдын сүүлийн үеийн судалгааны бүтээл, эрдэм шинжилгээний ажлын эцсийн болон завсрын үр дүнтэй танилцаж болох юм.

Мөн манай археологичид хамгийн сүүлийн үеийн малтлагаар илрүүлсэн ховор олдворын дээжсээр үзэсгэлэн гаргаж олон нийтэд нээлттэй дэлгэн үзүүлэх аж. 


Хамгийн сүүлийн үеийн археологийн олдворын үзэсгэлэн гаргана   
Үзсэн: 1178 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй