
Өнгөрсөн Баасан гарагт “Монголын Сүрьеэтэй тэмцэх нийгэмлэг”-ийн 20 жилийн ойн хурал болж өнгөрлөө. Нийгмийн аймшигт өвчнүүдийн нэг болох сүрьеэ өвчнийг оношлох, илрүүлэх, эмчлэх талаар олон төсөл хөтөлбөр үйл ажиллагаа явуулсаар ирсэн тус нийгэмлэгийн хамт олон хийсэн бүтээсэн бүхнээ энэхүү хурлаар дүгнэжээ.
Мөн уг баярын хурлын үеэр иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан тэргүүний ажилчдад Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, Эрүүл мэндийн яамны жуух, Хөдөлмөрийн алдар медаль, МЗХ “Тэргүүний Залуу Алтан Медаль” зэргийг гардуулсан байна.
.jpg)
Дэд сайд салбарын сайчуулаа шагнав | ||
Үзсэн: 1041 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.