Шууд Chart

Ерөөлч, магтаалчдын улсын уралдаан зохиогдож байна

2017-11-11 13:50:01

Монгол Улсын төрөөс баримтлах соёлын бодлого, хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол үндэстний соёлын биет бус өвийн өвөрмөц төрөл–ерөөл магтаалыг хадгалж, хамгаалах, сэргээн хөгжүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээж, ерөөлч, магтаалчдыг алдаршуулах зорилгоор “Ерөөлч, магтаалчдын Улсын VII уралдаан”-ыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар болон “Монголын ерөөлч, магтаалч нарын төв”-тэй хамтран 2017 оны 11 дүгээр сарын 11, 12-ны өдөр буюу энэ амтралтын өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Нээлт 2017 оны 11 сарын 11-ний 10:00 цагт эхэлсэн бөгөөд нээлтэд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Н.Болд нар үг хэлж, нийт оролцогч ерөөлч, магтаалчдад амжилт хүссэн юм. Нээлтийн үеэр МУАЖ, МУСГЗ, Хэл бичгийн ухааны доктор, Төрийн хан хуурч, ерөөлч, магтаалч Ц.Цэрэндорж хуурдаж уралдааныг эхлүүлсэн.

Уралдаанд аймаг тус бүрээс нэг ерөөлч, нэг магтаалч оролцож байгаа бөгөөд төрөл тус бүрээс алт, мөнгө, хүрэл медаль болон тусгай байрын 8 эзнийг тодруулна. Эцсийн шалгаруулалтад оролцсон оролцогчдын төлөөлөл болон уралдааны тэргүүн байрны шагналтнуудын нэгдсэн галла тоглолтыг 2017 оны 11 сарын 12-ны 18:00 цагаас Улсын филармоны концертын танхимд зохион байгуулж, нийтийн хүртээл болгох юм.












Ерөөлч, магтаалчдын улсын уралдаан зохиогдож байна  
Үзсэн: 1606 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй