
Байгаль орчин, аялал жуулчлалын яам үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын дунд долоон төрлөөр урлагийн наадам зохион байгууллаа.
Наадмын тэргүүн байрт хангайн бүс шалгаран шилжин явах цомын эзэн болсон бол дэд байрт төвийн бүс, гуравдугаар байрт зүүн бүс тус тус шалгарсан юм.
Мөн шилдгийн шилдэг Гранпри цомын эзнээр төвийн бүсийн гоцлол дуучин н.Баасансүрэн тодорлоо. Цаашид уг наадам хоёр жил тутамд уламжлал болон зохион байгуулагдах юм.
Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээний урлагийн анхдугаар наадам боллоо | ||
Үзсэн: 778 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.