
Орхон аймагт мэргэжлийн урлагийн байгууллага үүсэж хөгжсөний 40 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн арга хэмжээ “Хүний хүрэм” драмын жүжиг, “Хайрлан жаргах эх орон” тоглолтоор эхэлсэн бол дараа нь улаан хивсний ёслол, гала тоглолт, “Алтан цом”-ын эзэд тодорлоо.
1970-аад оны дунд үеэс Эрдэнэт хотын иргэдийн чөлөөт цагаар соёлын үйл ажиллагаа зохион байгуулах зорилгоор Эрдэнэтийн соёлын ордон байгуулагдаж байсан түүхтэй. Өдгөө аймгийн хэмжээнд соёл, урлагийн төрийн өмчит есөн байгууллагад 200 гаруй, хувийн хэвшлийн 16 байгууллага, продакшнд 300 гаруй хүн ажиллаж байна. Эдгээрээс гавьяат жүжигчин хэмээх эрхэм хүндтэй цолыг таван хүн хүртэж, МУСТА, шилдэг ажилтан хэмээх цол, тэмдгийг олон арван уран бүтээлч хүртээд буй.
Ойн ёслолын үйл ажиллагааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн хүндэт медаль, МУСТА цол тэмдэг болон аймаг, сумын шагналаар хэд хэдэн уран бүтээлч шагнагдсан юм.
Гала тоглолтод үе үеийн уран бүтээлчид оролцон соёл урлагийн түүхийг харуулсан тоглолтоо толилуулав. Улаан хивсний ёслолд ахмад, дунд, залуу гэсэн үеийн 400 орчим уран бүтээлч оролцлоо.
Энэ үеэр Эрдэнэтийн нэрийг өндөрт өргөж яваа, мэргэжилдээ амжилт гаргасан уран бүтээлчдэд алтан цом олгохоор төлөвлөж, Монгол Улсын гавьяат жүжигчин Л.Чулуунчимэг, жүжигчин Ж.Сэлэнгэ нарт “Алтан цом” хүртээв.
Орхончууд мэргэжлийн урлагийн байгууллагын ойгоо тэмдэглэлээ | ||
Үзсэн: 940 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.