Шууд Chart

Улан-Үд хотын захирагч А.М.Голков Дархан хотын "Хүндэт иргэн" боллоо

2017-11-16 10:45:37

Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын 2017 оны 100 дугаар тогтоолоор ОХУ-ын Буриад улсын Улан-Үд хотын захирагч Голков Александр Михайловичид “Хүндэт иргэн” цол, тэмдэг олгохоор шийдвэрлэжээ.

Дархан хот, Улан-Үд хотын хооронд найрамдалт харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хурлын үеэр Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ Тэргүүлэгчдийн хурлын тогтоолыг уншиж сонордуулан, ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат Улан-Үд хотын захирагч А.М.Голковт “Хүндэт иргэн” цол, тэмдгийг гардуулан өгсөн байна.

ОХУ-ын Буриад улсын Улан-Үд хотын захирагч Голков Александр Михайловичийн Дархан, Улан-Үд хотуудын хооронд найрамдалт харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ойг тохиолдуулан хоёр хотын харилцааг шинэ шатанд гаргаж хөгжүүлэхэд оруулж байгаа бодитой хувь нэмрийг үнэлж энэхүү нэр хүндтэй шагналыг олгожээ. Тэрбээр Дархан хотын 24 дэх "Хүндэт иргэн" боллоо.


Улан-Үд хотын захирагч А.М.Голков Дархан хотын "Хүндэт иргэн" боллоо   
Үзсэн: 1517 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй