Шууд Chart

Ц.Элбэгдорж, Э.Эрдэнэ & “Монгол улсын төлөө зүтгэе”

2013-12-02 16:56:06

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн Ням гаргийн өглөө Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад НҮБ-ын мандат доор энхийг сахиулах ажиллагааны 2 дугаар ээлжинд үүрэг гүйцэтгээд ирсэн 211 цэргийн бие бүрэлдэхүүнийг өөрийн биеэр угтаж авсан билээ.

Хэдийгээр Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд энхийг сахиулагчдыг тосон авч байгаа болов ч тэрхүү цэргийн бие бүрэлдэхүүн дунд Ерөнхийлөгчийн хоёр дахь хүү Э.Эрдэнэ багтсан бөгөөд 9 сарын турш тус баг эх орныхоо нэрийг өндөрт өргөн, албаа нэр төртэй хаагаад иржээ.
 
Аавдаа үнсүүлэхээр хүлээн буй сүүлчийн гурван байлдагчийн нэг
 
Цэргийн эмч мэргэжилтэй Э.Эрдэнэ энхийг сахиулагчдын эрүүл мэндийг хариуцан ажиллахын зэрэгцээ орон нутгийн ард иргэдэд эрүүл мэндийн үзлэг, оношлогоо, эмчилгээ, тусламж үзүүлэх үйлчилгээг гардан хийдэг байсан аж.
Энхийг сахиулагчдыг эх орондоо хөл тавьсан даруйд МУ-ын Ерөнхийлөгч нийт бие бүрэлдэхүүнд баяр хүргэж, гавьяа зүтгэлийг нь “Энхийн төлөө” медалиар үнэлж, амжилт хүссэн юм.
 
Аав, хүү хоёр 9 сарын дараа уулзаж буй нь...
 
Энэ үеэр олны анхаарлыг татсан зүйл бол Ерөнхийлөгчийн ирээдүйн “бэр” анх удаагаа олны өмнө гарч, сүйт хархүүгээ угтан авсан явдал байлаа. Э.Эрдэнийн сүйт бүсгүйн талаар одоогоор ямар нэг мэдээлэл тодорхой болоогүй ч, угтах ёслолд оролцохоор цугласан олны амнаас даруу төлөв, үзэсгэлэнтэй гэх магтаалыг харамгүй авч амжсан. Тэрхүү магтаалыг нотлох гэсэн мэт тэрээр Э.Эрдэнийг үнсэхдээ үснийхээ ар өврөөр нуугдаж байгаад амжуулсан олны сэтгэлийг ихээхэн хөдөлгөсөн.   
 
Э.Эрдэнийн найз бүсгүй энэ мөчийг гар утсандаа мөнхөлж буй нь...
 
Түүнчлэн Ерөнхийлөгч “цэнхэр дуулгатан хүүхдүүдээ маш удаан хүлээлээ, саналаа” гэдгээ хэнээс ч нуугаагүй. Бусад олон аавууд шиг хүүхдээрээ бахархаж буйгаа энэ үеэр илэрхийлсэн юм. Харин Э.Эрдэнэ 2 дугаар ээлжийн 211 цэргийн сүүлчийн гурван цэргийн нэгд жагсаж, эцгийнхээ халуун үнсэлтийг хамгийн сүүлд мэдэрсэн нь сэтгүүлчдийн дуранд үлдсэн юм.

Ийнхүү ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, хүү Э.Эрдэнэтэйгээ “Монгол улсын улсын төлөө зүтгэе” уриан дор нэгдсэн гэдгээ Энхийг сахиулах ажиллагаанд амжилттай оролцоод ирсэн дайчдыг угтах үеэр нотоллоо.  

Хосууд 9 сарын  дараа уулзалдаж байгаа нь...

 

Сэтгүүлчдээс дайжиж буй бүсгүй


Ц.Элбэгдорж, Э.Эрдэнэ & “Монгол улсын төлөө зүтгэе”   
Үзсэн: 4929 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
182.160.21.xxx [182.160.21.xxx] 2013-12-13 20:55
ШОУЧИН
103.10.23.xxx [103.10.23.xxx] 2013-12-03 17:39
yasan muuhai huiten tsaraitai yag elbegdorj shigee umhii sanaatai hujaa

Бидэнтэй нэгдээрэй