Шууд Chart

"Монгол бахархал-2017" тэмцээн болов

2017-11-20 11:52:37

Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 111 жилийн ой, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Төв  аймгийн төрийн албан хаагчдын дунд “Монгол бахархал-2017” танин мэдэхүйн уралдаан тэмцээнийг зохион байгуулсан байна. 

Нийтийн номын сангаас улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, Чингис хаан төдийгүй, Монголчуудын түүх, соёлыг дэлхийн олон орны ард иргэдэд үнэн зөвөөр ойлгуулах, сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор тус тэмцээнийг хийжээ.

Тэмцээнд Зуунмод сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг албан байгууллагуудын төлөөлөл болох Нэгдсэн эмнэлэг, Онцгой байдлын газар, Дулааны эрчим хүчний газар, Ус цаг уур орчин шинжилгээний газар, Хэрэглэгчдэд үйлчлэх төв зэрэг байгууллагын төрийн албан хаагч оюун ухаан, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв.

Тэмцээн таван төрлөөр зохион байгуулагдсанаас тэргүүн байрт Ус цаг уур орчны шинжилгээний газрын “Алаг мэлхий” баг, дэд байрт Нэгдсэн эмнэлэгийн “Маарамба” баг, гуравдугаар байрт Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн “Эрчим” багийн хамт олон шалгарчээ.

Мөн “Монгол бахархал-2017” тэмцээний үеэр Нийтийн номын сангаас ном солилцох, хандивлах аяныг зохион байгуулж, энэ арга хэмжээнд 60 орчим иргэн оролцсон байна.


"Монгол бахархал-2017" тэмцээн болов   
Үзсэн: 1020 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй