
Өчигдөр БЗД-ийн ЗДТГ , Дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтэс, Боловсролын хэлтэс хамтран дүүргийнхээ цэцэрлэгийн тогооч нарын дунд мэргэжлийн ур чадварын тэмцээнийг зохион байгуулжээ.Тэмцээнд 61 дүгээр цэцэрлэгийн тогооч З.Чулуунцэцэг тэргүүлж, 115 дугаар цэцэрлэгийн тогооч С.Нарантуяа удаалсан байна. Тэмцээнийг зохион байгуулснаар орчин үеийн хоол үйлдвэрлэлийн технологийг харилцан суралцах, хүүхдүүдийн биед тохирсон хүнсний бүтээгдэхүүнийг сонгож, эрүүл мэндэд тустай, норм, илчлэг, витамин ихээр агуулдаг хүнсний бүтээгдэхүүн боловсруулах болон мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх боломжийг бий болгосон хэмээн зохион байгуулагчид дүгнэж байна.
Цэцэрлэгийн тогооч нар өрсөлдлөө | ||
Үзсэн: 1854 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.