
Соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчдын уламжлалт урлагийг хадгалж хамгаалах, хойч үедээ өвлүүлэх, судлах, сурталчлах зорилгоор “Аймгийн соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчдын анхдугаар зөвлөгөөн”-ийг Төв аймгийн ЗДТГ, Боловсрол, соёл урлагийн газар, аймгийн музей хамтран зохион байгуулж байна.
Зөвлөгөөнд ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга, ШУА-ийн Түүх, архелогийн хүрээлэнгийн бүс нутаг орчин үеийн түүхийн салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор Б.Пунсалдулам, ЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэл, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Э.Доржсүрэн болон 27 сумын Соёлын төвийн эрхлэгч, Соёлын биет бус өвийн уламжлагчдын төлөөлөл оролцож байна.
Зөвлөгөөний хүрээнд Төв аймгийн 16 сумын 26 иргэний 200 гаруй Соёлын биет бус өвийн бүтээлээр үзэсгэлэн гаргаад байна. Өнөөдөр 16:30 цагаас “Монгол туургатан” театрт ардын авьяастнуудын уран бүтээлийн тоглолт болох юм. Төв аймгийн хэмжээнд Соёлын биет бус өвийн бүтээл 500 гаруй бүртгэлтэй байдаг аж. Цаашид бүтээлийн тоог нэмэх залуу хойч үед уламжлуулах тал дээр олон арга хэмжээ зохион байгуулахаа аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэл хэлсэн үгэндээ онцоллоо.
Төв аймгийн соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчдын анхдугаар зөвлөгөөн болж байна | ||
Үзсэн: 1819 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.