Шууд Chart

Эрүүл мэндийн сайд Баян-Өлгий аймагт ажиллалаа

2013-12-03 11:33:08

      

Орон нутгийн эрүүл мэндийн салбарт тулгамдаад буй эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, хүлээгдэл чирэгдэл, ачаалалтай танилцахаар Эрүүл мэндийн сайд Н.Удвал энэ сарын 1,2 –ны өдрүүдэд Баян-Өлгий аймагт ажиллалаа. Салбарын сайд тус аймгийн Нэгдсэн эмнэлэг, Улаанхус сумын Согоог баг, Хөх хөтөл багийн эмнэлэг, Ногооннуур сумын Сум дундын эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр тулгамдсан асуудал эмч мэргэжилтнүүдийн цалин, шагнал урамшуулал, багаж тоног төхөөрөмжийн хүрэлцээний талаар санал бодлоо солилцсон байна. Согоот багт багийн эмчийн салбар, Хөх хөтөл багт их эмчийн салбар ажлуулах иргэдийн саналыг 2014 оны аймгийн Засаг дарга Эрүүл мэндийн сайдтай байгуулах гэрээнд тусгуулж, ажил хэрэг болгохоор болов.  Мөн нэгдсэн эмнэлгийн физик эмчилгээний тасагт УВЧ, Инфра улаан туяаны аппарат, Хөх хөтөл багтэхо оношлогооны аппарат бэлэглэсэн юм. 
 
Нийтэлсэн: Н.Байгаль

Эрүүл мэндийн сайд Баян-Өлгий аймагт ажиллалаа   
Үзсэн: 1639 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй