
Энэ онд УСУГ 10.8 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Тус газрын орлого нь 25.9 тэрбум байхад зарлага нь 36.7 тэрбум төгрөг болсон байна. Сүүлийн таван жилийн хугацаанд ус ашиглалтын төлбөр нэмээгүй, гэр хорооллын иргэдэд нэг литр усыг нэг, алслагдсан хороодод хоёр төгрөг өөр борлуулдаг ч усыг хэрэглэгчдэд хүргэхийн тулд найман төгрөг зарцуулдагтай холбоотой хэмээн УСУГ- газрын дарга С.Үнэн хэллээ. Тус газраас усны үнийг ялгавартай нэмэх саналаа засгийн газарт хүргүүлэхээр болжээ. Ингэхдээ гэр хорооллын усны мөнгийг хэвээр нь үлдээж, орон сууцны нэг литр усыг 55 мөнгө, ноос, ноолуур, арьс шир, өлөн гэдэс боловсруулах үйлдвэр нэг шоо метр усыг 810 төгрөг, спирт, архи, шар айраг, ундаа, усны үйлдвэр, машин угаалгын газрынхыг 1000 төгрөг болгох саналтай байна.
УСУГ усны үнийг нэмэх саналтай байна | ||
Үзсэн: 1275 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.