Шууд Chart

Э.Тэмүүжин хүүгийн мөрөөдлийг биелүүллээ

2013-12-04 14:18:23

 Нийслэлийн ХУД-ийн 63-р дунд сургуулийн VII ангийн сурагч Эрдэнэчулууны Тэмүүжин хүү төрөлхийн саажилттай, тэргэнцэртэй явдаг боловч оюун ухаан сэргэлэн, өөрийгөө илэрхийлэх чадвартай юм. Хүүхдийн төлөө үндэсний газраас эцэг эхчүүдэд зориулсан сургалтын нэвтрүүлэг бэлтгэх явцдаа ХУД-ийн иргэн Б.Эрдэнэчулууны гэр бүлтэй танилцсан гэнэ.  Б.Эрдэнэчулуун гэргий 2 хүүхдийн хамт амьдардаг, харааны бэрхшээлтэй бөгөөд хүү Э.Тэмүүжинд тэргэнцэр нь багадсан учир шинэ, том тэргэнцэртэй болохыг, мөн гэртээ өвлийн өвгөнөөс бэлэг авахыг хүссэн юм. Э.Тэмүүжин хүүгийн 2 хүслийг өчигдөр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрөөр биелүүллээ. Хүүхдийн төлөө үндэсний газар, МҮОНТВ ММ агентлаг,  “Урбан сити” ХХК, UBS TВ “Номын ертөнц” нэвтрүүлэг хамтран тус арга хэмжээг зохион байгуулсан юм. Э.Тэмүүжин том болоод программист болохыг хүсдэг бөгөөд түүнийг одоо цахим ертөнцөөр аялахад нь 4 дүгээр ангид сурдаг дүү охин нь ихээхэн тусладаг гэнэ. 

 

Э.Тэмүүжин хүүгийн мөрөөдлийг биелүүллээ  
Үзсэн: 1139 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй