Шууд Chart

Түүнийг нас барсанд итгэж чадахгүй байна

2013-12-04 14:59:07

“Галзуу хурд” цуврал киногоор үзэгч олны танил болсон жүжигчин Паул Валкер нас барсан гэх мэдээлэл түүний шүтэн бишрэгч олныг цочирдуулсан. Тэрбээр өмнөд Калифорниад өөрийн найзтайгаа хамт улаан өнгийн “Porsche”-тэй явж байгаад машин нь мод мөргөж, шатаж нас барсан эмгэнэлтэй явдал болсон.

Паул Валкер байгалийн гамшигт нэрвэгсдэд тусладаг “Reach out World Wide” буяны байгууллага ажиллуулдаг сайхан сэтгэлтэй нэгэн байсан хэмээн хүмүүс дурсаж байна.Энэхүү харамсалтай явдлаас үүдэн 2014 оны долоодугаар сарын 11-нд болох гэж байсан “Галзуу хурд -7” кино нээлтээ хойшлуулж магадгүй гэнэ. 

Гол дүрийн аявъяаслаг жүжигчин нь нас барсан тухай мэдээлэл тус киноны уран бүтээлчдэд хүндээр тусч байгаа.  Тэд  “Паул бол бидний хайрт жүжигчин, гэрэл гэгээ байсан юм. Түүнийг нас барсанд бид одоо ч итгэж чадахгүй байна” хэмээн дурсацгааж байна. Тэрбээр 40 насандаа таалал төгслөө.


Түүнийг нас барсанд итгэж чадахгүй байна  
Үзсэн: 2007 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй