Шууд Chart

Коби Брайнт, Лионель Месси нар хамтарч тоглоно

2013-12-06 15:39:33

Сагсан бөмбөгийн супер од Коби Брайнт, хөлбөмбөгийн  спортын шилдэг тоглогч Лионель Месси нарт “Туркийн агаарын тээвэр”-ийн компани дахин хамтран ажиллах санал тавьлаа. Тэд хамтран тус компаний зар сурталчилгаанд  тоглох юм. Өмнө нь дэлхийн супер од тоглогчдын хамтран тоглосон тус компаний зар сурталчилгаа өндөр амжилт олсон бөгөөд  нийгмийн цахим сүлжээнд  л гэхэд хамгийн олон  тархсан видеогоор шалгарчээ. Мөн  “Уoutube” хуудсаар  нэг жилийн дотор  105 сая хүн үзсэн байна. Энэ удаагийн сурталчилгаа нь өмнөх амжилтаа давна гэдэгт  итгэлтэй байгаагаа Коби Брайнт мэдэгдлээ. 

Нийтэлсэн: Н.Байгаль

Коби Брайнт, Лионель Месси нар хамтарч тоглоно  
Үзсэн: 2502 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй