Шууд Chart

Дайны олзлогдогсдод тэтгэвэр өгнө

2010-01-11 00:27:28

Ардчилсан намын гаргасан энэ төслөөр одоо амьд байгаа дайчдад нутагтаа ирсэн хугацаанаас нь хамааран 250.000-
1.500.000 иений тусламж олгох гэнэ. Мөн Засгийн газарт олзны ажлын байдлын нөхцөл, амь үрэгдэгсдийн шарилыг нутагт нь шилжүүлэх талаар ажил хийхийг үүрэг болгон өгөх санал тусгагджээ. Одоогоор 100000 хүн амьд байгаа бөгөөд дундаж нас нь 90 гэнэ. Нийт 23 тэрбум иений төсөв гарч байгаа юм байна. Японы Либераль ардчилсан нам тэргүүтэй бусад хүчин ч энэ төслийг дэмжиж байгаа юм. Гурван жилийн өмнө нэг хүнд 100.000 иений аялал жуулчлалын эрхийн бичиг өгөх санал гарсан ч ахмад дайчид эсэргүүцэн шүүхэд хандаж байсан. Дэлхийн II дайны дараа ЗХУ, Монголд нийт 600.000 цэрэг олзлогдож, 60000 нь амь үрэгдсэн тооцоо бий.

М.СУГАРАА

Нийтэлсэн: Б.Багабанди

Дайны олзлогдогсдод тэтгэвэр өгнө  
Үзсэн: 1861 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй