Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням БНХАУ-ын "Чайна Газ" компанийн захирал Чан Лианийг хүлээн авч уулзав.
Энэхүү уулзалтаар, тус компанийн зүгээс Монгол Улсын эрчим хүчний эх үүсвэр дээр түшиглэн эрчим хүч чухал шаардлагатай аймаг, орон нутагт эрчим хүч үйлдвэрлэх, мөн дизель түлш, шингэрүүлсэн байгалийн хий (LNG) үйлдвэрлэхэд Монгол Улстай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлж дэмжлэг хүсэв.
БНХАУ-ын "Чайна Газ" компани нь байгалийн хий үйлдвэрлэдэг томоохон компаниудын нэг бөгөөд 100-300 МВт-ын эрчим хүч үйлдвэрлэх томоохон төслүүдээс гадна 5-10 МВт-ын цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх төслүүдийг хэрэгжүүлэхээр зорьж буй. Энэ хүрээнд Монгол Улсын уул уурхайн ордуудын эрчим хүчний хэрэглээ болон хүрэн нүүрснээс метан хий гаргах, олон улсад шатахууны хомсдол үүсээд буй энэ үед дизель түлш үйлдвэрлэхэд Монгол Улстай хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн билээ.
Сайд Г.Дамдинням Үйлдвэр, технологийн паркийн хүрээнд аж үйлдвэрийн төслүүдэд бүрэн хэмжээнд дэмжлэг үзүүлж, хууль эрхзүйн орчин болон хөрөнгө оруулагчдад татвар хөнгөлөлтийн хувьд таатай болохыг илэрхийлэв.
Уулзалтаар, талууд холбогдох газартай хамтран мэдээлэл солилцох, шаардлагатай ТЭЗҮ судалгаа болон баримт бичгийг бүрдүүлж хамтран ажиллахаар болов гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.
| БНХАУ-ын "Чайна Газ" компанийн захирал Чан Лианийг хүлээн авч уулзав | ||
| Үзсэн: 59 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.