Шууд Chart

Говь-Алтай аймгийн Цогт сум төрийн дээд “Алтан гадас” одонгоор шагнагдлаа

2018-01-03 12:12:47

Говь-Алтай аймгийн Цогт сум нь анх 1924 онд байгуулагдсан түүхийн 93 жилийн хугацаанд хөгжил дэвшил ололт амжилтаар дүүрэн өнгөрүүлсэн аймгийн ууган сумдын нэг билээ.

Тус сум нь долоон багийн 3500 гаруй хүн амтай. Цогт сум мал сүргийнхээ тоо толгойгоор аймагтаа төдийгүй улсдаа дээгүүр байрт ордог томоохон сум юм. Мал аж ахуй нь жилээс жилд өсч хүн амын амьжиргааны чадавхи өсөн нэмэгдэж улс эх орныхоо хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан явдалд монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар алтан гадас одонгоор шагналаа.

Цогт сумаас хөдөлмөр бүтээлээрээ манлайлсан олон алдартан гавьяатнууд төрөн гарсан байдаг. Нутгийн түмэн ахмад үеэ дурсан төрийн дээд алтан гадас одонгоор шагнагдсан амжилтаар 2018 онтойгоо золгож байна.

Хүндэтгэлийн хуралд аймгийн засаг дарга Гансэлэм албаны төлөөлөл оролцож өргөмжлөл гардуулж баяр хүргэлээ.Говь-Алтай аймгийн тухайд хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт аймаг.

Аймгийн сумдуудаас төрийн дээд алтан гадас одонгоор Бугат, Халиун сум шагнагдаж байсан бол ийнхүү Цогт сум шагнагдаж нутгийн зон олон талархалтай хүлээн авлаа.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Говь-Алтай аймгийн Цогт сум төрийн дээд “Алтан гадас” одонгоор шагнагдлаа   
Үзсэн: 5868 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
ррр [43.242.241.xxx] 2018-01-03 16:16
Энэ чинь айигийн төв
Зочин [43.242.241.xxx] 2018-01-03 16:12
Сумын төв биш ээ. Энэ чинь Говь-Алтай аймгийн төвийг зүүн урдаас нь авсан фото зураг байна даа.
Зочин [62.167.114.xxx] 2018-01-03 15:23
hoorhon zemzger sum baina shdee, bayar hyrgie
Зочин [66.181.185.xxx] 2018-01-03 14:53
ЦОГТ СУМАНД АЯТАЙХАН БИЕ ЗАСЧИХ ГАЗАР БАЙДАГ УУ? ЯДАРГААТАЙ ЭНЭ ОЛОН ШАГНАЛААР ЯАДАГ БАЙНА АА.
зочин [103.229.120.xxx] 2018-01-03 14:38
па ёстой шагнуулж баймаар сум байна.баатар болгосон ч багадхаар

Бидэнтэй нэгдээрэй