Шууд Chart

Жүжигчин Лупита Нионго ном бичихээр болжээ

2018-01-21 12:45:43

Оскарын шагналт жүжигчин Лупита Нионго 5-аас 7 насны хүүхдүүдэд зориулсан ном бичихээр болжээ. Түүний номыг “Саймон энд Шустер букс” компани хэвлэн гаргах бөгөөд номонд “Сулве” гэдэг  5 настай, кени улсад өсөж торниж буй хар арьстан охины тухай өгүүлэх юм байна. "Нью-Йорк Таймс" сонины мэдээлж байгаачлан ном нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах сэдвийг хөнджээ.  Уг номыг бичих санаа нь нэгэн шүтэн бишрэгчийнх нь ирүүлсэн захианаас төрсөн хэмээн жүжигчин өөрийн твиттер хуудсандаа бичжээ.

Жүжигчин Лупита Нионго “12 жилийн боолчлол” кинонд бүтээсэн Пэтсийн дүрээр 86 дахь удаагийн “Оскар”-ын  наадмын шилдэг эмэгтэй туслах дүрийн шагналыг гардаж байсан. Тэрээр арьсны өнгөнөөс шалтгаалан ямар нэгэн салбарт амжилт гаргах ямар хэцүү байдгийг биеэрээ туулсан хүний хувьд,  бага болон өсвөр насны охидод зөв үлгэр дууриал үзүүлэхийн тулд энэхүү номыг бичиж байгаа гэсэн байна. Ном нь 2019 оны 1 сард худалдаанд гарах юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Жүжигчин Лупита Нионго ном бичихээр болжээ  
Үзсэн: 1716 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй