Шууд Chart

Ойн салбарынхан чуулж байна

2013-12-10 14:15:36

Өнөөдөр БОНХЯамнаас “Ойн арга хэрэгслийн тухай ойлголт, цаашид Монгол Улсад түүний хэрэгжилтийг хангах нь” сэдэвт уулзалтыг зохион байгуулж байна. Уулзалтын хүрээнд ойн салбарын цаашдын бодлого чиглэлийн талаар харилцан санал бодол солилцох юм. Ой модны салбарын төрийн ба төрийн бус байгууллагууд, аж ахуй нэгжүүд, иргэд гэхчилэн бүх талын төлөөллүүд оролцож байна.
Манай улсад 18.6 сая га буюу нийт нутгийн 10 гаруй хувийг ойн сан бүхий газар эзэлдэг байна. Гэхдээ ойт нутгийн эзлэх хувь буурах хандлагатай байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Тиймээс ойн санг оновчтой ашиглах, хамгаалах чиглэлд оновчтой бодлого хэрэгжүүлэхээр салбарын яам ажиллаж байгаа талаар БОНХ-ийн сайд С.Оюун хэлсэн юм. Ойжуулалттай холбогдсон бараа бүтээгдэхүүнийг НӨАТ болон импортын татвараас бүрэн чөлөөлжээ. 

 

Нийтэлсэн: Н.Байгаль

Ойн салбарынхан чуулж байна  
Үзсэн: 1793 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй