
Засгийн газрын 2014 оны 252 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол уран бүтээл” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хүүхдэд зориулсан танин мэдэхүйн телевизийн уран бүтээлийг дэмжих зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Монголын Үндэсний олон нийтийн телевизтэй хамтран “Болжмор”-ын цаг “Жив Жив” нэвтрүүлгийг бага насны хүүхдүүдэд зориулан ахин явуулж эхэллээ.
Монгол хүүхдүүдийн хамгийн анхны баатар “Болжмор” нэвтрүүлэг нь телевизийн урлаг үүсч хөгжихтэй зэрэгцэн тавин жилийн өмнө цацагдаж байгаад хэсэг хугацаанд завсарласан байдаг. Харин энэ удаад хүүхдүүдийн үзэх дуртай нэвтрүүлэг ахин үзэгчдэд хүрч 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн долоо хоног бүр давталттайгаар цацагдаж эхэлсэн бөгөөд цаашид амжилттай үргэлжилж бага насны хүүхдүүдийн хүмүүжил, танин мэдэхүй, гоо зүйд эерэг нөлөө үзүүлэх нэвтрүүлэг байх болно гэж Соёл Урлагийн газраас мэдээллээ.






Бага насны хүүхдүүдэд зориулсан “Жив Жив” нэвтрүүлэг гарч эхэллээ | ||
Үзсэн: 2825 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.