Шууд Chart

Олон улсын хүний эрхийн төлөөх өдөр тохиож байна

2013-12-10 14:49:35

Өнөөдөр ОУ-ын хүний эрхийн өдрийн 65 жил,  Венийн тунхаглал батлагдсаны 20 жилийн ой өдөр тохиож байна. Манай улс энэ өдрийг "Хүний эрхийн төлөөх он жилүүд” уриан дор тэмдэглэж байна.  Сүүлийн 20 жилд хүний эрхийг хангах, хамгаалах, хүндэтгэх талд  Монгол улс чамлахааргүй амжилт олсон гэж  МУ-н Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж онцоллоо.

Монгол улс энэ хугацаанд  хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан 20 гаруй олон улсын гэрээ, конвенцэд нэгдэн орж, Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх тухай хууль, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль, Хууль сахиулах ажиллагааны тухай хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль зэрэг эрх зүйн шинэтгэлийн хүрээнд олон багц хуулиудыг батлан гаргасан байна.  
 

Нийтэлсэн: Н.Байгаль

Олон улсын хүний эрхийн төлөөх өдөр тохиож байна  
Үзсэн: 1541 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй