
Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийг шинэчлэн боловсруулж байна. Гэр бүлийн бүтэц, хариуцлагын зохицуулалт, хүчирхийллийн шалтгааныг арилгахад чиглэсэн заалтуудыг шинэ хуульд тусгаж байгаа аж. Тухайлбал, цагдаагийн байгууллагад гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тусгай нэгж байгуулах, хохирогчдод чиглэсэн үйлчилгээ, хамгаалах байрны зардлыг улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх, хүчирхийлэлд өртөөд орон гэрээсээ явах шаардлагатай болсон иргэдэд нийгмийн халамж тусламж үзүүлэх талаар шинээр тусгажээ.
Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль хэрэгжихгүй байгаад цагдаа нарын харилцаа, хандлага тодорхой хэмжээгээр нөлөөлдөг хэмээн Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн зохицуулагч Н.Арвинтариа хэллээ.
Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг шинэчлэнэ | ||
Үзсэн: 3456 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.