Шууд Chart

Төр оюуны бүтээлийг үнэллээ

2013-12-10 15:50:21

Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УДЭТ-ын найруулагч Н.Наранбаатар,  Дэвшилтэт технологийг эх орондоо нэвтрүүлсэн, инженер Н.Нацагням нарт Төрийн соёрхол хүртээлээ.

Монголын цахилгаан станцуудын реактив чадлын асуудлыг оновчтой шийдвэрлэх, эх орныхоо эрчим хүчний системийн бие даан найдвартай, хэмнэлттэй ажиллах боломжийг хангахад жинтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлэн  Н.Нацагнямд олгожээ.

Харин   “Тэнгэрийн хүү”, “Гамлет”, “Шөнө амталсан нулимс”, “Парисын Дарь эхийн сүм”, зэрэг жүжгээр театрын урлагийн шинэ илэрхийлэл, шинэлэг дэг тавилтыг бий болгож, Монголын орчин үеийн найруулах урлагийн үндэсний онцлогийг тодоор харуулсан шилдэг бүтээл туурвисан Н.Наранбаатарт Төрийн соёрхол хүртээлээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шагнал гардуулсныхаа дараа  " Н.Нацагнямд Төрийн соёрхол хүртээж байгаа нь онцлогтой. Учир нь шинэ техник технологи нэвтрүүлэх ажил Монголд үнэхээр чухал байгаа. Энэ чухал ажлыг хийж буй залуучууд, хамт олон цөөнгүй бий. Манайд шинэ техник технологи, компьютерийн програм хангамжийг зөвхөн гадаадад хийдэг, монголчууд чадахгүй гэсэн ойлголт байдаг. Монголчууд үүнийг хийж чадна. Оюуны бүтээлийг шударга, зөв зүйтэй үнэлдэг болсон цагт Монгол Улсын хөгжил эрчимжиж, зөв чигт урагшлах учиртай гэлээ.
 

Нийтэлсэн: Н.Байгаль

Төр оюуны бүтээлийг үнэллээ  
Үзсэн: 1911 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй