Шууд Chart

Нэтфликс компани 39 сая ам.доллар алдаж, жүжигчин Кевин Спейситэй гэрээгээ цуцлав

2018-01-27 12:49:43

Стриминг, контентын үйлчилгээ үзүүлдэг Нетфликс компани академийн шагналт жүжигчин Кевин Спейситэй үргэлжлүүлэн ажиллахаас татгалзсан байна. Ийнхүү шийдвэр гаргаснаар компани нь нийт 39 сая ам.долларын алдагдал амсаж байна. CNN агентлагийн мэдээлснээр жүжигчний оролцдог “Хөзрийн байшин” цувралыг Нетфликс компани нь зөвхөн 6 бүлэг болгож хязгаарлаж байна. Мөн  Спейсигийн гол дүрд нь тоглож буй “ Гор” киног дэлгэцнээ гаргахаа больсон нь  ийнхүү компани нийт 39 сая ам.долларын алдагдал амсахад хүргэжээ.

Эдгээр шийдвэрийг компаний удирдлага саяхан дэгдсэн жүжигчинтэй холбоотой асуудлаас үүдэн гаргасан байна. Эх сурвалжийн мэдээлснээр Спейсиг цуг ажилладаг жүжигчиддээ зүй бус санал тавьж, бэлгийн дарамт үзүүлэхийг оролддог хэмээн буруутгаад байгаа юм байна.

Эмми болон Алтан бөмбөрцөг шагналтай “Хөзрийн байшин” цуврал нь сүүлийн хэдэн жилийн хамгийн алдартай телевизийн цувралуудын нэг бөгөөд Кевин Спейсигийн кино карьерын салшгүй хэсэг юм.

2017 оны 11 сард Сони компани мөн Кевин Спейситэй хамтран ажиллахаас татгалзсанаа зарласан байна. Компани нь Риддли Скоттын найруулсан “Энэ дэлхийн бүх эд хөрөнгө” киноноос Спейсигийн оролцсон хэсгийг хасаж, дахин зураг авахад 10 доллар нэмж зарцуулжээ.  

Нетфликс компаний 2017 оны 4 дүгээр улирлын санхүүгийн тайлан, стриминг үйлчилгээ үзүүлдэг компанийн хувьд, их ашигтай гарсан байна. Тухайлбал компанийн нийт хөрөнгө 100 тэрбум ам.доллар давж, 4 дүгээр улиралд л гэхэд нийт 8,3 сая хэрэглэгч шинээр үйлчилгээнд бүртгүүлсэн байна гэж CNN агентлаг мэдээллээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Нэтфликс компани 39 сая ам.доллар алдаж, жүжигчин Кевин Спейситэй гэрээгээ цуцлав   
Үзсэн: 4199 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [103.9.90.xxx] 2018-01-29 08:13
он же гей...
Зочин [66.181.161.xxx] 2018-01-29 16:34
Да он приставал к молоденьким актерам
Зочин [202.9.42.xxx] 2018-01-28 16:34
хүнийг танихын аргагүй юм дөө
Зочин [202.9.42.xxx] 2018-01-28 16:34
нүдэнд дулаахан аятайхан хүн шиг харагддаг энэ жүжигчин маань тэгээд бэлгийн дарамт үзүүлэгч булай амьтан байсан байж таарах нь уу ? хачин юмаа
Зочин [66.181.161.xxx] 2018-01-28 12:16
10say usd shdee, mistype aa zasaarai
Ганаа [103.57.94.xxx] 2018-01-28 10:15
10 $ оор кино зураг авчихдаг айн

Бидэнтэй нэгдээрэй