
“Forbis” сэтгүүл 2013 онд “Холливиуд”-ын хамгийн их ашиг орлого олсон хосуудыг нэрлэлээ. Тус жагсаалтыг АНУ-ын реппeр Жэй Зи, дуучин Бионси дахин тэргүүлсэн байна. Тэд энэ жил 95 сая долларын ашиг олжээ.
Харин 80 сая доллароор Бразилийн супермодель Жизель Бундхен болон Америк хөлбөмбөгчин Том Брэди нар удаалсан байна.
Кино ертөнцийн хүчирхэг хосууд болох Брит Питт, Анжелина Жолие нар 50 сая долларын ашгаар гуравт бичигджээ.
Эштон Катчер болон Мила кунис нар нийт 35 сая долларын ашгаар дөрөвт бичигджээ.
Дуулиант хос болох Кенни Вест, Ким Кардшиан нар 30 сая долларын ашиг орлогоор тавд багтсан байна.
Хамгийн их орлого олсон хос тодорлоо | ||
Үзсэн: 1490 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.