Шууд Chart

НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлнэ

2018-01-31 17:42:24

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу буцаан олголтын урамшууллын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдлээ. Энэ удаа 654 мянга гаруй иргэн 78 тэрбум гаруй төгрөг буцаан авах  юм байна. Цаашид энэ мөнгийг татвар төлөгчдөд улиралд нэг удаа олгож байхаар боллоо.  

2016 онд 497 мянга гаруй иргэнд 35 тэрбум төгрөгийг буцаан олгосон байна. Тэгвэл өнгөрсөн онд 11 удаагийн тохирлоор 120 орчим мянган иргэн азтан болж нийт таван тэрбум төгрөг хожжээ. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар


НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлнэ  
Үзсэн: 1579 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй